УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж, шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөлөө. УИХ-ын Дэгийн тухай хуулиар анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарыг томилох ёстой.
Үүнтэй зэрэгцээд УИХ-ын даргаар Г.Занданшатар, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираах тухай яриа гараад байсан юм. Тэгвэл анхдугаар чуулганаар уг асуудлыг хэлэлцэх учиртай байсан ч чуулган 16.00 цаг хүртэл завсарлалаа.