"Монголын эдийн засгийн чуулган 2014" Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж, байр суурийг нь сонслоо. Тэрээр энэ удаагийн чуулганы Татварын бодлого хариуцсан салбар хуралдааныг даргалж байгаа юм.
Б.Лхагважав: -Өнгөрсөн жил инфляцийг арван хэдэн хувьд барихын тулд 5 төрлийн бүтээгдэхүүнд далдуур 3 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэн оруулж тэтгэсний үр дүнд инфляцийг барьсан мэт харагдсан ч,төгрөгийн сулрал 20-30 хувьд хүрсэн. Яг иймэрхүү замаар "Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд" байвал Монголын эдийн засаг сүйрэл рүү л дөхнө.Тийм учраас ийм уршигтай алдаагаа эрх баригчид дахин, дахин битгий давтаасай л гэж хүсч байна. Өнөөдрийн макро түвшин, экспортын байдлаас харвал ам. долларын ханш 1750-аас доош буух найдлага бараг л байхгүй. Ямар ч үнээр хамаагүй валютын ханшийг барих гэж инфляцаа савлуулж байснаас одоогийнхоо түвшинг хадгалаад явах нь л зах зээлийнх нь хуульд илүү тохиромжтой юм. Гэтэл манай төсөв баталсан харалган эдийн засагчид ам. долларын ханшийг 1348-аар баталчихсан шүү дээ. УИХ дээр хэчнээн ярилцаж, хэрүүл хийгээд одооны 1800 дөхөж яваа ханш 1348 дээр яагаад ч очих боломжгүй. Манай Сангийн яамныхан яагаад тийм тоо гаргасан гэвэл тэдний өөрсдийнх нь мөрддөг Олон улсын дүрэм байдаг. Төсөв батлахад инфляцийг өмнөх 10 жилийн дунджаар авдаг дүрмээ бариад л хийчихсэн тоо. Бодит амьдрал мэдэхгүй, хий хоосон ном, дүрмээр амьсгалдаг хүмүүсийн алдаа л гарч байгаа юм. Одоо үүнийг засах, зөв гольдрилд нь оруулах хүчин зүйл нь зах зээлийн өөрийнх нь хууль дүрэм л байна. Өөр зам байхгүй. Саяын 1348-аар тооцсон төсөв бүрдэнэ шүү дээ. Гэхдээ Санхүүгийн өршөөлийн тухай хууль гарч, Монголын бизнесменүүд өөрсдийн бүх хөрөнгөө бүртгүүлж,энд тэнд ил далд хийсэн мөнгөө буцааж оруулсан тохиолдолд энэ асуудал гайгүй шийдэгдэх боломжтой. 2008 онд яг ийм арга хэрэглэсний үр дүнд 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг гайгүй хохирол багатай давж гарч байсан шүү дээ. Би энэ удаагийн чуулганд Татварын хэсгийг хариуцаж байгаагийн хувьд нэг л үр дүнг үнэхээр их хүсэн хүлээж байна.Тэр нь юу вэ гэвэл Татварын бодлого, түүний эрх зүйг 1992 оны Үндсэн хуультайгаа нягт уялдуулж өгмөөр байгаа юм. Яг өнөөдрийн Монгол Улсын Татварын бодлого, эрх зүйн орчин нь хуучин социализмын үеийн төвлөрсөн эдийн засгийн төрийг дээдэлдэг, төрийн өмчийг дээдэлдэг хэлбэрээр яваад байгаа. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалтаас Татварын бодлого, эрх зүй нь аль болох хувийн хэвшил, хувийн өмчийг хамгаалж, дээдэлсэн тогтолцоо руу дорвитой шилжихэд түлхэц өгөхүйц шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлээсэй гэж ихээхэн хүсч байна. Дээр нь хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх чиглэлд ахиц гараасай гэж хүсч байгаа. Одоо мөрдөгдөж байгаа энэ талын хууль хаа байсан 2006 онд батлагдсан. Товчхондоо иргэн, аж ахуйн нэгжүүд инфляцаас болж өндөр татвар төлдөг одоогийн гажуудлаас бага ч болтугай ангижруулахын тулд энэ чуулган их үр дүнтэй болоосой гэж хүсч байгаа.