Монгол Улсын Ерөнхийлөгч “өмнө нь 40 000 төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо 100 000 төгрөгөөр юм авч хүрэхгүй байна” гэж хэлснээр өнөөдрийн эдийн засгийн байдалд товч тодорхой дүгнэлт хийлээ. Эдийн засгийн макро үзүүлэлтүүд огцом унаж, Монгол Улсын нийт өр 17.4 тэрбум долларт хүрч Олон улсын валютын сангаас анхааруулга өгөх болсон. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан, гадаад зах зээлд манай улсын худалдаалдаг уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унасан, Хятадын зах зээл дэхь нүүрсний худалдан авалт багассан зэрэг шалтгаан эдийн засагт хүндрэл бий болгосон ч манай эрх баригчид эдийн засгийн алдаатай бодлого явуулж, хөрөнгө оруулагчдаа хөөж, байгаа мөнгөндөө үрэлгэн загнаснаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэнийг Монголын томоохон эдийн засагчид бүгд хэлж байгаа.
Сангийн дэд сайд О.Чулуунбат “Өнгөрсөн жил бид хоёр бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нийлээд 4 тэрбум ам доллар эдийн засагт оруулсан. Энэ бараг ДНБ-ийн 40%тай тэнцэх мөнгө. Ийм хэмжээний мөнгө хийгээд 11% хувийн өсөлт л авлаа. Эдийн засаг 11% хувиар өсчихөөд байхад яагаад амьдрал тааруу байна вэ. Шалтгаан нь төгрөгийн ханш 25%-иар уначихсан. Иргэдийн худалдан авах чадвар 25%-аар унасан” гэсэн дүгнэлтийг хийгээд “Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоох ёстой. Үүнийг дэлхий нийтээр туршаад бүтэхгүй гэдгийг нь нотолсон. Дэлхий нийтэд туршаад болоогүй зүйл ганцхан Монголд бүтнэ гэж байхгүй. Засгийн газар импортыг орлох бүх бүтээгдэхүүнийг Монголдоо хийнэ гэж зүтгэх нь буруу. Бид чаддаг юмаа л хийх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр нийлүүлэх боломжтой гэдгээрээ бид дэлхийд том өрсөлдөгч болж чадна. Тэгэхгүй оймс ч хийнэ, гутал ч хийнэ, хөргөгч ч хийнэ, компьютер ч хийнэ гээд 888 төсөл санхүүжүүлж болохгүй” гэдэг зөвлөгөөг өгч байна.
Харин эдийн засаг Ө.Ганзориг “Манай төрийн тэргүүнүүд Хятадад очиж тэдэнтэй тохироо хийх ёстой. Монгол Улс нүүрс зардаг, Хятад Улс худалдаж авдаг. Худалдан авагч нь гомдсон байж магадгүй юм. Манайхан хятадын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй...Хятад коммунист улс. Монголоос Хятадын төрийн компаниуд л нүүрс худалдаж авдаг. Тэгэхээр тэр түвшинд нь тохирохоос өөр ямар ч арга байхгүй. Үүнийг л чөлөөт зах зээлийг дэмжих төрийн дэмжлэг гээд байгаа юм. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, Хятадуудыг үргээх тал дээр төр засаг их сайн ажиллачихаад зах зээл эргээд босох болохоор чөлөөт зах зээл өөрөө босно ш дээ, төр огт оролцож болохгүй гэж болохгүй л дээ. Хүний босгож ирсэн юмыг нурааж сүйтгэх болохоороо төр маш сайн ажилладаг. Татварын албаа явуулна. Янз бүрийн бодлого журам, хууль гаргана” гэж эрх баригчдын өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлогыг тодорхойлсон байна. Тэрээр нэмж бонд гаргах, эсхүл өөр замаар хөрөнгө оруулалт татаж зөв зарцуулж байж эдийн засгийн хүндрэлээс гарах бөгөөд Засгийн газар алтны худалдааг дэмжиж байж валютын нөөцөө нэмж, ханшийн уналтыг зогсоож чадна гэж үзэж байна.
Энэ мэтээр Монголын тэргүүлэх эдийн засагчид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар хэлж байгаа бол доктор Б.Хашчулуун өмнө огт яригдаагүй шинэ дүгнэлт гаргаж ирсэн нь салбарынханы анхаарлыг татаж байна. Төр засгийн алдаатай бодлого, гадаад зах зээлийн өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтын уналт зэрэг шалтгааныг дээрхи судлаачид түлхүү тайлбарлсан бол Б.Хашчулуун дотоодын мөнгөний бодлогод гарсан алдааг тодорхой тайлбарласан юм. Түүний тайлбарлаж байгаагаар “Арилжааны банкууд 8%-ийн орон сууцны зээлд хэт их анхаараад шалгуур харгалзахгүй их хэмжээгээр өгсөн. Ингэснээр бизнесийн зээлүүд хумигдаж бизнесийн орчин санхүүгийн талаасаа царцсан. Үүнийг дагаж худалдаа, хөрөнгө оруулалт, ажлын байр хумигдсан. Ийнхүү хувийн хэвшлийнхэн мөнгөгүй болсноор эргээд хувийн хэвшилд ажиллагсад 8%-ийн зээлээ төлж чадахгүйд хүрч чөтгөрийн тойрог бий болсныг санууллаа”. Ийнхүү банкны нийт зээлийн 5.4 хувийг чанаргүй зээл эзлэх болж мөнгөн дүнгээр 16.1 тэрбум төгрөгт хүрсэн нь 8%-ийн ипотикийн зээлтэй холбоотой. Зах зээлд хяналтгүйгээр зохистой хэмжээнээс нь хэтэрсэн хэт их мөнгө нийлүүлснээс төгрөгийн ханш унаж, валютын зээл авсан компаниудын өр цаашид ч муу зээлийг өсгөх хандлагатай байгааг тэрээр сануулж энэ маягаараа байдал үргэлжилбэл оны эцэст доллар 1920 төгрөгт хүрч болзошгүйг анхааруулж байна. Эдийн засагт бодит баялаг бүтээхгүй, зөвхөн барилгын салбарын худалдан авалтыг тэтгэсэн энэхүү зээлээс үүдэн гарч буй үр дагаварыг тэрээр 2008 оны АНУ-ын моргежийн хямралтай адилтган үзэж байгаа юм.
Эдийн засгийн хямралыг хэрхэн давах талаар “Төв банк, Засгийн газрын бонд үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр тэтгэсэн эдийн засгийн тэлэх бодлого наадам хүртэл яваад дуусна. Засгийн газарт томоохон ажил эхлүүлэхэд 2014 он л байна. Хэрвээ энэ жил томоохон ажил эхлүүлбэл эхлүүлнэ, чадахгүй бол чадахгүй 2015, 2016 он гээд сонгууль ойртоод төсөвт тойргийн хөрөнгө оруулалт зэрэг улс төрийн ачаалал бий болж бодит томоохон ажил хийх бололцоо гарахгүй” гэдгийг онцлоод “Тавантолгой, Шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк, Шинэ нисэх буудал, авто замын төсөл, ТЭЦ-5, Шинэ Улаанбаатар тэр дундаа метро зэрэг томоохон төслийг эхлүүлж хөрөнгө оруулагч олж ирэхгүй бол энэ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа үр дүнгүй дуусна” гэдгийг хэлж байна.
Энэ мэтээр Монголын томоохон эдийн засагчид өөр өөрсдийн байр суурь дүгнэлтээ танилцуулж байхад манай Засгийн газар эдгээр зөвлөгөөг анхаарагүй байгаад гайхах хүн олон байна.

Сэтгэгдэл (23)