Нобелийн шагналт, Америкийн нэрт эдийн засагч Пол Кругман (Paul Krugman) саяхан “A Country is Not a Company”, “Rich Man’s recovery” хэмээх нийтлэлүүдамерикийн “New York Times” сонинд гаргажээ. “A Country is Not a Company” буюу үгчилэн орчуулах юм бол “Улс орон компани биш” хэмээх нийтлэл нь амжилттай явж буй бизнесмен болгон сайн эдийн засагчбайх албагүй гэдгийг тайлбарлажээ.
Том ч бай, жижиг ч бай ямар ч компани улс оронтой адилгүй.Бизнесмен хүний сэтгэлгээ, үнэлэмж нь төрийн албан хаагч, эдийн засагчийнхаас өөр.Өөр ёс суртахуун, өөр соёл.Олон тэрбумын хувийн ашиг хонжоо хийж хөрөнгөжиж чадсан нь улс орныг бүхэлд нь удирдан залж хөгжүүлж чадна гэсэн хууль хаана ч байхгүй.Тухайн улс орны эдийн засгийг бизнесс компанитай харьцуулах юм бол ер нь хаалттай систем гэж үзэж болох юм.Эдийн засагт ямар л бодлого явуулна, тэр бүү хэл ямар ч бодлогогүй шийдвэр гаргана үр дүн нь эрт орой хэзээ нэгэн цагт заавал бодитойгоор гарна.Энд бол харин ямар ч лобби, хээл хахууль хэрэг болохгүй.Бултаж, бусгах эсвэл бусдад булзаах ямар ч арга үгүй.Улс орны эдийн засагт дүн шинжилгээ хийх арга техник, санал дүгнэлт, шийдвэр гаргах сэтгэлгээний хэв маяг нь бизнессийн хүрээнд шийдвэр гаргахаас зарчмын хувьд ялгаатай.Энэ ялгаа амьдрал дээр яаж илэрдгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон төлбөрийн тэнцлийн хоорондын уялдаагаар дамжуулан тайлбарлахыг Кругман оролджээ.
Тухайн оронд хөрөнгө оруулах таатай орчин бүрдлээ, хөрөнгө оруулах нь ашигтай байна хэмээн тооцож гадаадын олон компани хэдэн тэрбум ам.доллартай тэнцэх их хэмжээний шууд хөрөнгө оруулалт хийлээ гэж үзье.Бараг бүх л бизнесменүүд улс орон валюттай болж, төлбөрийн чадвар нь сайжран, гадаад худалдааны тэнцвэр нааштай болно гэж үзэх нь аргагүй. Харин их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт нь богино болон дунд хугацаанд гадаад худалдааны алдагдлыг ихээр нэмэгдүүлнэ, яагаад гэвэл шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, шинэ үйлдвэр нь машин, тоног төхөөрөмж, түүхий эдийн импортын эрэлт хэрэгцээг шууд өдөөдөг гэдгийг гагцхүү эдийн засагчид л хэлж чадах юм гэж Пол Кругман тэмдэглэжээ.
Гадаад худалдаа бол төлбөрийн тэнцлийн нэг бүрэлдхүүн хэсэг юм.Төлбөрийн тэнцэл нийт дүндээ баланс барьсан буюу тэнцвэртэй байх ёстой.Хялбаржуулан авч үзвэл, гадаад худалдаа ашигтай байх бол хөрөнгийн данс чинь алдагдалтай байж тэнцлээ барина. Хөрөнгийн данс алдагдалтай байна гэдэг нь танай улсын гадаад актив нэмэгдлээ, танай улс гадагшаа хөрөнгө байршууллаа, хөрөнгө орууллаа гэсэн үг.Өөрөөр хэлбэл та илүү баян болж байна гэж ойлгож болно.
Гадаад худалдаа алдагдалтай байх нь үүний эсрэгээр.Төлбөрийн тэнцлийн хөрөнгийн данс нэмэх тэмдэгтэй буюу ашигтай болж тэнцвэрээ барих болно.Нэг бол зээлээр, үгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалтаар л үүнийг хангах боломжтой.Өөрийн Улсын валютийн хангалттай нөөцтэй биш бол шүү дээ.Гадныхны танай улсад эзэмших актив, хөрөнгө нэмэгдлээ гэж үзэж болно.Өөрөөр хэлбэл, танай улс гадаад худалдаандаа алдагдал хүлээж байна гэдэг нь энэ алдагдлын хэмжээгээр өөрийн улсын баялгаа гадныханд алдаж байгаа, гадныханд ямар нэгэн хэмжээгээр төлбөрт өгч байгаа гэсэн үг.Улсын валютийн нөөцөөсөө төлнө, алтаараа төлнө, ямар ч нөхцөлд танай үндэсний актив, хөрөнгө буурна л гэсэн үг.Энэ болэдийн засагчид л тэгж үзээд байгаа юм биш, уулаасаа бүртгэлийн үндсэн зарчим юм.
Мөн хөрөнгө оруулалтын тэлэлт нь эдийн засгийг идэвхжүүлнэ. Энэ нь импортын эрэлт хэрэгцээг улам хурдасгана. Хэрэв ханшны уян хатан, чөлөөт тогтолцоотой бол үндэсний валютийн ханш унана.Хэрэв ханш нь хатуу тогтоосон байдаг бол шууд инфляци өснө.Мэдээж валютийн чөлөөт ханшны тогтолцооны үед ханшаа дагаад инфляци өсөх нь ойлгомжтой. Тэгэхээр хэрвээ макро эдийн засгийн зөв бодлого явуулаагүй бол их хэмжээний гадаад хөрөнгө оруулалтын дараагийн үр дагавар нь үнэ, ханш, инфляцийн хэлбэлзэл байж таардаг.
Мексикээр жишээ авч үзье.1980-аад онд хэн ч Мексикт хөрөнгө оруулдаггүй байв.Гадаад худалдаа нь өндөр ашигтай байсан.Үндэсний мөнгөн тэмдэгт песогоо ам.доллартай хатуу уясан байсан.80-аад оны сүүлчээс Мексикт хөрөнгө оруулах нь ашигтай гэж үзэн олон хөрөнгө оруулагч нар тийшээ хошуурсан юм.Мэдээж хөрөнгө оруулалт хийж байгаа юм чинь машин тоног төхөөрөмж, материал гаднаас импортлоно.Дотоодын эдийн засаг буум болж өндөр хурдтай өслөө.Эргээд импортын эрэлт хэрэгцээг улам хүчтэй өдөөлөө.Дотоодын өсөлт, эрэлт хэрэгцээ нь импортын хурдасгуур боллоо гэсэн үг.Улсын валютийн нөөц нь багаслаа.Үл хөрвөх хатуу валюттай тул инфляци өсч, импортын бараа илүү орж ирэх болж худалдааны алдагдлыг улам ихэсгэв.Их хэмжээний хөрөнгө оруулалт гадаад худалдааны алдагдлыг бүүр ихээр нэмэгдүүлэв.
Ингээд энэ бүгд Мексикийн 1994 оны песогийн хямрал руу хөтлөн авчирсан юм.Хямрал болонгуут хөрөнгө оруулагч нар Мексикээс зугатан гарахыг урьтал болгосон гэхэд болно.Дүр зураг түрүүчийн түүхийн эсрэг боллоо.Эдийн засаг унаснаар импортын эрэлт багасав.Песогийн ханшийг чөлөөлж бодит ханш руу ойртуулсан нь мэдээж үүнд бас таатай нөхцөл бүрдүүлсэн нь ойлгомжтой.Ханшны ийм өөрчлөлт экспортыг бас урамшуулсан юм.Гадаад худалдаа нь аажмаар ашигтай боллоо.Гадаад хөрөнгө оруулалт унаж төлбөрийн тэнцлийн хувьд энэ нь хасах тэмдэгтэй болсон нь Мексикийн хувьд худалдааны тэнцлийн хувьд эсрэгээр харин ч ашигтай болоход нөлөөлжээ гэж эдийн засагчид үзжээ.Үүнийг харин бизнесменүүд хүлээн зөвшөөрөхгүй байх нь илүүтэй.Энэ нь магадгүй үндэсний бүртгэл болон ангилал, арга зүй гэдэг эдийн засагчдын хувьд хэзээ ч маргадаггүй макро эдийн засгийн хүчирхэг арга хэрэгслийг бизнесмен хүмүүс бол огт ойшоодоггүй явдалтай холбоотой байж болох юм.
Ашиг орлого ихээр хийсэн лаг бизнесмен эдийн засгийг бүхэлд нь бүү хэл зах зээлээ ч бүрэн мэдэхгүй байж болно.Зөв газар, зөв цагт нь байж овсгоотой, хурдан шаламгай байхад л заримдаа хангалттай.Үүнийг л бизнессийн авъяас, бизнессийн мэдрэмж гэж хэлээд байдаг бололтой.Тийм ч учраас баян бизнесмен хүн улс орны эдийн засгийн талаар үнэтэй зөв санал тэр болгон гаргаад байдаггүй нь үүнтэй холбоотой биз.Товчоор хэлэхэд улс орон бол том ч бай жижиг ч бай ямар ч л байсан компанитай адилгүй гэж Кругман тэмдэглэсэн байна.
АНУ-ын эдийн засгаар аваад үзэх юм бол энд 120 сая хүн оролцдог.Хамгийн том компани болох Женерал моторс компанийн ажиллагсдаас 200 дахин их.Энэ 200:1 гэсэн харьцаагаар авч үзсэн ч улс орон болон тухайн нэг компанийн хоорондын ялгаа гарч л байна. Хамгийн энгийн математик тайлбараар үзэхэд эдгээр хүмүүсийн хоорондын харьцах боломж тэр хүмүүсийн тоог квадрат зэрэг дэвшүүлсэнтэй адил гээд тооцох юм бол бүүр ч өөр дүр зураг гарна. Тийм ч учраас энэ олон тоймлохын аргагүй харилцааг улсын хэмжээнд удирдахын тулд тухайлсан асуудалд тохирсон шийдлийг биш харинмакро эдийн засгийн манежментийн үндсэн зарчмуудыг үндэс болгодог юм.
Татварын бодлогыг аваад үзье.Хариуцлагатай төр засаг бол хэзээ ч аль нэг бизнесс бүлэглэл, компанид тааруулсан татварын бодлого явуулж татвараас хөнгөлж чөлөөлдөггүй.Төр засгийн хамгийн зөв бодлого бол “бүү саад бол”.Гэтэл бизнесмен хүний сэтгэхүй идэвхтэй оролцоог шаардаад байдаг.Тэрийг би мэднэ ингэж хийх ёстой, ийм байх ёстой гээд.
Шинжлэх ухаанд “Агуу хүний синдром” (Great Man’s Sindrome) гэсэн ойлголт байдаг. Шинлэх ухааны нэг салбарын агуу хүн өөрийгөө өөр салбарын талаар ер нь л мэднэ гэж эндүүрэн бусдын санал онолыг үл тоох явдлыг ийнхүү нэрлэдэг аж. Бизнесс лидерүүдийн хувьд нэгэнт л мөнгө хийгээд амжилт олсон бол эдийн засгийг мэдэж байна, төрийг удирдаж болно гэсэн үг гэж төөрөлдөх явдал илүүтэй тохиолддог юм шиг байгаа юм гэж Кругман бичжээ.
Компанийн нягтлан бодох бүртгэлийг арван хуруу шигээ мэддэг бизнесмен үндэсний тооцоог шууд ойлгоно гэж байхгүй.Энд бас л тусгай мэдлэг боловсрол шаарддагдаг юм шүү дээ.
Үүнээс хойш бизнессийн нөхдүүд эдийн засгийн тухай цэцэрхээд эхэлбэл энэ нөхдүүд эдийн засгийн сурах бичиг ядаж уншсан болов уу гэж асуулт эхлээд тавих нь зүйтэй. Тэгээд тэдний ярьж байгааг зүгээр л орхичих.Тэд ч өөрсдийнхөө яг юу ярьж байгаагаа ойлгодоггүй юм хэмээн Пол Кругман нийтлэлээ дуусгажээ. Пол Кругманы “Rich Man’s recovery” буюу “Баян хүн эргэж сэхсэн нь” гэсэн нийтлэлийг дээрхийн адил товчхон Та бүгдэд хүргэе.
Манай нийгэмд хамгийн шилдэг нь, гялалзсан амжилт гаргаж байгаа нь түүндээ таарсан шагналаа авч нийгэмд байр сууриа эзэлдэг байсан.Харин одоо амьдрал дээр яаж байна вэ?Ажилчин анги, дундаж давхаргын хүүхдүүдэд олдохгүй боломж, байхгүй холбоо сүлбээг баячуудын хүүхдүүд эдлэн үр шимийг нь хүртэн хүссэн ажлаа хийж, хүссэн газраа сууж байна.
Америкийн татварын тайлангаас зарим эдийн засагчдын хийсэн судалгаагаар дэлхийн санхүү эдийн засгийн хямралын дараа буюу 2009 оноос хойш Америкийн эдийн засгийн сэргэлтийн үр өгөөжийн 95 хувийг хүн амынх нь 1 хувь л хүртсэн байна. Тэр бүү хэл энэхүү үр өгөөжийн 60 гаруй хувь нь жилийн 2 сая орчим долларын хувийн орлого бүхий нийгмийн тэр хэсэгт нэмэгдэл үр ашиг болжээ. Гэтэл эдгээр бүлэг хүн нь нийт хүн амын 0,1 хувьд ч хүрэхгүй. Өөрөөр хэлбэл дийлэнх Америкчууд түрүүчийн хямралаас гарч чадалгүй дараагийнхтай нь золгож байна.Харин баячууд нь хямралаас хамаг алдагдлаа нөхөөд сэргэн мандаж, тэр бүү хэл улам л баяжин хүч чадал суун зузаарч байх юм.
Энэ үлэмж их хэмжээний орлого яаж бий болов?Улс нийгэмд төлөх татвараа төлчихөөд үлдсэнээ эдлээд сууж байхад яагаад болохгүй гэж нэг хэсэг нь үзэх юм.Гэхдээ дээрх хямралын үед томоохон банкууд дампууран улс орны эдийн засгийг бүхэлд нь чирж унагаах аюулаас сэргийлэн татвар төлөгчдийн мөнгөөр банк санхүүгийн тогтолцоог мөнгөжүүлэн аварсан нь энэ 1 хүрэхгүй хувийн орлого баялгийн гол эх үүсвэр гэж Пол Кругман үзжээ. Өөрөөр хэлбэл ард иргэд нийтээрээ зардлыг нь үүрч харин хэдхэн баячууд л үр ашгийг нь илүүтэй хүртсэн гэхэд болно.
Гэхдээ энэ баялгийн хэт их төвлөрөл яаж бий болж байгаа нь тийм ч сонирхолтой биш, харин үүний үр дагавар нь Америкийг тодорхойлдог бүх үнэт зүйлсийн үнэлэмжийг эргэлзээтэй болгож буй явдал юм. Жилээс жилд бид өөрсдийн уугуул үнэт зүйлсээс холдож байна.Өв залгамжилсан, удам дамжсан давуу байдалнь тэгш эрх, тэгш боломжийг үгүй болгож байна.Мөнгөний хүч ардчиллын үнэт зүйлсийг үгүй болгож байна.Ардчиллын тулгуур суурь ганхаж байна.Үүнээс бага ч гэсэн гарах арга зам нь баячуудад татвар оногдуулах, баялгаас илүүтэй хүртэж буй тэр хэсэгт татвар оногдуулах явдал хэмээн Пол Кругман онцлон тэмдэглэжээ.Яагаад гэвэл баян ядуугийн ялгаа улам бүр эрчтэй нэмэгдэж байгаа нь бидний амьдарч байгаа энэ нийгмийг хордуулж байна.Хүн бүр тэгш эрхтэй байх үндсэн зарчим, меритокраси буюу ажил хөдөлмөр, авъяас чадвар, мэдлэг боловсролоор, хичээл зүтгэлээрээ нийгэмд дээшилж шат ахиж байх шударга тогтолцоог улам бүр олигархижаж буй энэ бодит амьдрал үгүйсгэн, ёс суртхууны гүнзгий хямрал руу хөтөлж байна.Энэ нь популизмнутагших гол хөрс болж байна гэж Пол Кругман өөрийн нийтлэлээ дуусгасан байна. Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Пол Кругманы санаа оноо нь яг л Монголд зориулчихсан юм шиг байгаа нь анхаарал татсан гэхэд болно.
Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа талаар сүүлийн үед нилээдгүй яриа гарах болов. Гадаадын хөрөнгө оруулалт бууран, гадаад худалдааны алдагдал ихэсч, Улсын валютийн нөөц багасч, төгрөгийн ханш хүчтэй савлах болсон нь ийнхүү дүгнэх хангалттай үзүүлэлтүүд хэмээн дүгнэцгээж байгаа юм.
Жилийн 20 хувийн өсөлт, 2 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт өөрөө хэвийн биш үзэгдэл, жил бүр ийм байх боломжгүй гэж манай нэрт эдийн засагч Бямбасүрэн гуай дүгнэсэн нь бас л үнэн үг. Ямартай ч эдийн засгийн төв байгууллагууд эдийн засгийн ийм төлөв байдалд хангалттай дүгнэлт хийж, зохих арга хэмжээ аваагүй нь үнэн. Энэ талаар бодлогын цэгцтэй арга хэмжээ авахгүй бол, санхүү төсвийн сахилга батаа сайжуулан, макро эдийн засгийн нийтлэг зарчмуудыг хангахгүй бол 1990-ээд оны Мексик шиг саваад ойчих нь ч үнэн юм.
Манай санхүү, эдийн засгийн зарим үзүүлэлтүүд муудахад гадаад орчны нөлөө гэхээсээ илүүтэйгээр манай өөрийн засаглалын урагшгүй байдал, буруу бодлого, заримдаа бүр бодлогогүй гэж дүгнэмээр байдал хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.
Мөнгөний бодлогын хэт тэлэлт (барилгын салбарыг дэмжих, мах, мөн түүнчилэн эрчим хүч үйлдвэрлэгч нарыг дэмжих зэрэг ариун зорилгын нэрийн дор нийтдээ 2,9 их наяд төгрөг Монголбанк зээл болгон гаргасан гм), төсвийн зарлагын хяналтгүй өсөлт, төсвийн гадуурхи олон сувгаар (Хөгжлийн банк, Чингис бонд, төр ба хувийн түншлэл буюу концесс гм) татвар төлөгчдийн мөнгө, нийтийн мөнгө санхүү урсаж төсвийн сахилга бат алдагдаж байгаа нь эрэлт хэрэгцээг хэт өөгшүүлж улмаар импорт өндөр хурдацтай өсөх, гадаад худалдааны алдагдал нэмэгдэх, хамгийн гол нь Монгол банкин дахь Улсын валютийн албан ёсны нөөц буурч, өргөн агуулгаар нь авч үзвэл улс орны төлбөрийн чадвар доройтоход шууд нөлөөлж байгаа явдал юм.
Ер нь бол төмс байцаа, тоосго туйпууны үнийг тогтмол барих нь Монгол банкны чиг үүрэг биш бөгөөд ханш болон инфляцийн өсөлтийгтодорхой түвшинд тогтвортой барих нь хамгийн гол үүрэг нь баймаар. Тодорхой нэр хаягтай зээлийг Монгол банкнаас олгон зээлийн зах зээл дээр өрсөлдөгч болон орж самрах нь Төв банкны үүрэг тэр тусмаа биш баймаар.
Монгол банкны дээрх зээл нь эдийн засагт шинээр мөнгө нийлүүлж буй явдал бөгөөд энэхүү ажиллагаа нь эдийн засгийн өсөлтөд тодорхой түлхэц болох боловч манай орны эдийн засгийн онцлогоос хамааран үнэ, ханш, инфляцийг өдөөх ба шууд валют болон хөвөрч импортын төлбөрт дайчлагдан манай эдийн засгийн эргэлтээс гаран урд хөршийн эдийн засгийг илүүтэй дэмжихээр гараад явдаг гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой юм.
Түүнээс гадна Монголбанк, Чингис бонд, Хөгжлийн банкны төсөл арга хэмжээнүүд нь Засгийн газрын үйл ажиллагаа болж, Монголын төр, Засгийн газрын нэрийн дор, баталгаагаар орж ирсэн, мөн татвар төлөгчдийн нуруун дээр хэзээ нэгэн цагт ачаа болно гэсэн олон шалгуур үзүүлэлтээр төсвийн хүрээнд багтах ёстой бөгөөд УИХ-аар батлагдаж, худалдан авах хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар зарцуулалтын зарчим явах ёстой байтал шууд гэрээгээр том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа нь Төсвийн тухай хууль, Худалдан авах хуулиудыг ноцтой зөрчиж байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. Мөн Төсвийн тогтвортой байдлыг тухай хууль ч зөрчигдөөд явж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хамгийн гол нь макро эдийн засгийн нийтлэг зарчмууд алдагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Банк санхүүгийн хямрал 2009 онд Монгол оронд нүүрлэхэд бид бас л дээр дурьдсан Америктай адилхан татвар төлөгчдийн мөнгөөр том банкуудыг аварч, банкууд дахь иргэдийн хадгаламжийг баталгаажуулан аюулгүй болгосон. Тэр үед Монгол банкны албан ёсны тайлан дээр нийт хадгаламж эзэмшигчдийн 5 хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж байгаа тухай дурьдсан байсныг Та бүхэн санаж байгаа байх.
Монгол Улсын Үндэсний татварын газраас гаргасан 2012 оны жилийн эцсийн татварын тайлангаас үзэхэд манай нийт аж нэгжийн 7 орчим хувь нь улсын хэмжээнд жилийн нийт борлуулалтын орлогын 96 хувийг хийсэн байдаг. Сүүлийн 3 жилийн энэхүү тайланг үзэхэд дээрх 7 хувийн олж буй орлого жилээс жилд эзлэх хувь хэмжээний хувьд ч, үнэмлэхүй мөнгөн хэмжээгээр ч байнга өсөн нэмэгдсэн байдаг юм.
Монгол банкны болон татварын дээрх тоо мэдээлэл хоорондоо ойрхон байгааг Та бүхэн анзаарч байгаа байх. 2009 онд нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшдэг тэр 5 хувь улсын хэмжээгээр жилдээ олж буй нийт орлогын 96 орчим хувийг жилээс жилд авч хөрөнгө чинээний хувьд улам бүр зузаарч байгаа гэхэд төдийлөн хол зөрөхгүй биз. Эдийн засаг улам бүр олигархижиж байна, орлого баялгаас илүү хүртэж байгаа хэсэгт татвар бага зэрэг нэмэх байдлаар үүнийг жаахан ч болов зөөлрүүлэх шаардлагатай байна гэж Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Пол Кругманы үзэж байгаа нь манай орны хувьд зайлшгүй авах арга хэмжээ болж байна гэхэд болно. Ер нь төсөв болон татварын дахин хуваарилалтын үүрэг функцийг жинхэнэ агуулгаар нь хэрэгжүүлэх цаг нь болжээ.
2005 оны үед татварын тэгш байдлыг хангана гэсэн агуулгаар татварын хувиудыг 10 хувь болгон жигдэлсэн нь тэр үед нүдээ олсон арга хэмжээ. Гэхдээ өнөөдөр эдийн засгийн ерэнхийтөлөв байдал, баян ядуугийн ялгаа тэр үеийнхээс ихээхэн өөр дүр зурагтай байна. Тэгээд ч татварын тэгш байдал нь хувь хэмжээгээр биш харин татварын дарамтаар хэмжигддэг гэдгийг бас хаа хаанаа ойлгох цаг болжээ. Сарын 300 мянган төгрөгний цалин орлоготой хүнээс 10 хувийн татвар авахад энэ нь хэрэглээний татвар шиг шууд тухайн хүн, түүний гэр бүлийн хэрэглээг шууд багасгадаг. Харин сарын 4-5 саяын цалин орлоготой хүнд 10 хувийн татвар ногдуулахад төдийлөн анзаарагдахгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа байх. Адилхан 10 хувийн татварын дарамт тухайн хүний орлогын хэмжээнээс хамааран өөр болж байгаа биз.
Эдийн засгийн бусад үзүүлэлтүүд ч дээрх байдлыг мөн харуулж байгаа юм.
Дотоодын нийт бүтээгдхүүнд хуримтлалын эзлэх хувийн жин 2002 онд 21 хувь байсан бол 2012 онд Монгол Улсын хэрэглээ хуримтлал хоёр бараг тэнцэн 51:49 хувийн харьцаатай болжээ. Энэ үзүүлэлт хүн амын дийлэнх хэсэг нь олсноо хэрэглээд дуусгаж байхад нөгөө 5 хувийн хэрэглээнээс нь илүү гарсан хуримтлал, хадгаламж асар хурдацтай нэмэгдэж байна гэж зарим хүмүүс дүгнэж байгаа юм.
GINI коэффициент буюу тэгш бус байдлын индекс 2008 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар 36,5 хувьтай гарсан нь 2 жилийн өмнөхөөсөө даруй 10 хувь өндөр гарч байжээ. Харин 2012 онд зарим судлаачид энэ коэффициент 45 хувь болсон гэсэн мэдээллийг хийж байсан. Perfect equality буюу үнэмлэхүй тэгш байдал “0”-тэй тэнцүү байх ёстой, үүнээс хичнээн холдоно тэр хэмжээгээр баян ядуугийн зөрүү их болно гэж үздэг. Тэгэхээр манайд баян ядуугийн ялгаа улам бүр их болж байна гэдгийг дээрх коеффициент хэлж байна гэхэд болно.
Татварын дээрх тайлангаас бас нэгэн сонирхолтой дүгнэлтийг хийж болно. Уул уурхайн компаниуд нийт аж ахуйн нэгжийн 2 гаруй хувийг эзлэх мөртлөө улсын хэмжээний нийт орлогын 20 гаруй хувийг олдог бөгөөд 1000 төгрөгийн борлуулалтын орлогод эзлэх татварын дараахь буюу хуваарилагдах ашиг нь 60 орчим хувиар бусад салбарынхаас өндөр байдаг байна. Ингэхээр энд л орлогын албан татварыг 10-20 хувиар нэмэх зүйтэй биш юм уу, эндээс орж ирэх төсвийн нэмэгдэл орлогоо Баялгийн сан байгуулан хуримтлуулж тэтгэврийн сангаа баяжуулан, үе хоорондын тэгш байдлыг хангах нь зүйтэй биш үү гэдэг санал сүүлийн үед ихээхэн гарах болсныг анхааралдаа авах нь зүйтэй байна. Уул уурхайн салбарт орлогын албан татварыг 20 хувиар нэмж ногдуулахад бусад боломжит эх үүсвэрийн хамт төсөвт жилдээ 500 орчим сая ам.доллар олох боломжтой, үүнийг хуримтлуулан жилийн 4 хувийн жилийн өгөөжтэй менежмент хийвэл 50 жилийн дотор 200 тэрбум ам.доллар орчим хөрөнгөтэй сан Төрийн мэдэлд бүрдэх болно гэж мэргэжлийн хүмүүс тооцоо хийсэн байдаг.
Мөн үүнээс гадна уул уурхайн салбарт ийнхүү орлогын албан татварыг нэмэгдүүлэх нь жижиг дунд бизнесс эрхлэгчдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих татварын зөв бодлого явуулах төсөв, эдийн засгийн нөхцөл боломжийг нээх юм. Эдгээр асуудлыг улс төрчдийн цомхон хүрээнд биш эдийн засгийн мэргэжлийн хүрээнд ард иргэдийн өргөн оролцоотой хэлэлцэн шийдэх нь зүйтэй болов уу. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг.

Л.Дашдорж