"Оюу Толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотод Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийгээд иржээ.
Тэгвэл тэд Лондонд болсон Оюутолгойн хэлэлцээр хэр болсон, ямар уур амьсгал дунд өрнөсөн, ямар асуудлыг хэлэлцсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар Лондонд болсон хэлэлцээр эерэг уур амьсгалтай, халуун дотно, бүтээлч, үр дүнтэй уулзалт болсон гэнэ.
Гэхдээ тэдний өгсөн мэдээлэл бүхэлдээ бүрхэг, тодорхой бус, нууцалсан байдалтай байсан гэдгийг энд дуулгая. Үнэхээр хэлж байгаа шигээ амжилттай, үр дүнд хүрсэн хэлэлцээр хийсэн юм бол яагаад асуудлыг ил тод дэлгэрэнгүй ярьсангүй вэ.
Нөгөө талаас хөрөнгө оруулагч тал манайхыг ил, далд хэлбэрээр дарамталсан гэдэг нь тэдний ярианаас мэдрэгдэж байлаа.
Энэ талаар товчхон хүргэе.
1. Хэлэлцээрийн явцад шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол техник эдийн засгийн үндэслэлд заасан зардал 40 хувиар хэтэрснээс болж дараагийн шатны хөрөнгө оруулалтыг Монголын Засгийн газраас түр хойшлуулаад байгаа асуудал юм. Дээрх асуудлыг Лондонд шийдвэрлэж чадаагүй бөгөөд хоёр тал тус асуудлыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. Тэгэхээр хамгийн чухал асуудлаа Лондонд шийдвэрлэж чадаагүй гэсэн үг юм. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газрын төлөх мөнгө нь өснө гэдэг нь ойлгомжтой. Мөн анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа хойш сууна гэсэн үг юм.
2. Хөрөнгө оруулагчийн зүгээс хэдэн жилийн дараа зэсийн үнэ дэлхийн зах зээлд эрс унах төлөвтэй байгааг манай нөхдүүдэд дуулгажээ. Учир нь манай Оюутолгой шиг зэсийн том орууд энэ тэнд их илэрч байгаа гэнэ. Тиймээс аль, аль талынхаа ашгийг бодолцож, 2017 оноос зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх, экспортод гаргах зэсийн баяжмалын хэмжээг өсгөх шаардлагатай байгааг дуулгасан байна. “Рио Тинто”-ийн зүгээс ингэж хэлсэн нь “Танайх шиг орд хаа сайгүй байна. Хэрвээ танайх хамтарч ажиллахгүй бол өөр бусад зэсийн ордтой хамтарч ажиллана. Тэгээд ч дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч байна. Тэгэхээр танайх манайхтай хамтарч ажиллахгүй бол хохирно шүү” гэсэн далд санааг илэрхийлж байгаа юм.
3. Хэлэлцээрийн явцад манай талаас 22 асуудлыг дэлгэж тавьсан гэж байгаа ч яг ямар асуудлуудлыг хэлэлцсэнийг Оюутолгой ТУЗ-ын гишүүд хэлж чадахгүй байна. Өөрсдийн талаас тавьсан асуудлынхаа хэдийг нь шийдэж чадсанаа ч тодорхой хэлж чадахгүй байгаа нь уг хэлэлцээр үр дүнд хүрээгүй гэдэг хардлагыг төрүүлж байна.
4. “Оюутолгой”-н эхний ээлжийн хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод яагаад хэтэрсэн бэ гэдгийг судлахаар болжээ. Төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас хоёр тэрбумаар нэмэгдсэн асуудлыг шалгуулахаар Монголын Засгийн газар болон, хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулсан бөгөөд шалгалтын үр дүнг хооронд нь тулгах зохих ёстой зардал мөн эсэхийг хэлэлцэнэ гэдгийг Оюутолгойн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлж байна. Мөн дээрх гацаанд орчихоод буй бүх асуудлыг энэ ондоо багтааж шийдэж чадах үгүйгээ ч Монголын талынхан хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр 2014 онд багтаж, аудитын шалгалтын дүн гарахгүй нь. Мөн ойрын хэдэн сардаа л Оюутолгойгоос юм олж долоохгүй юм байна. Аудитын шалгалтын дүн хэзээ гарах нь тодорхойгүй, тулгамдсан асуудлаа ойрдоо шийдэх үгүй нь мэдэгдэхгүй байгаа учир Оюутолгойн асуудал дахин гацаанд оржээ гэж ойлгогдож байна.
Хөрөнгө оруулагч талтай хийх тэдний хэлэлцээрээс Монголын эдийн засгийн аюулгүй байдал хамаарах болохыг өмнөх долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ нар онцолсон. Хэрвээ тэд “Рио Тинто” компанийн зүгээс санал болгож байгаа урт хугацаат зээлийн нөхцлийг нь хүлээн зөвшөөрөх юм бол Монгол Улс 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежмэнтийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх өрөнд унана. Түүгээр зогсохгүй зээлийн барьцаанд нь Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, туух эрсдэл хүлээж байгааг дээрх нэр бүхий гишүүд сануулснаас харвал энэ удаагийн хэлэлцээр өмнөх хэлэлцээрүүдээс хамгийн их ур ухаан шаардсан хэлэлцээр юм.
Гэтэл Лондонг зорьсон манай нөхдүүд асуудлыг шийднэ гэж явчихаад “Цаашид судалгаа хийхээр боллоо. Үр дүнд хүрнэ” гэсэн жижүүрийн үгтэйгээ ирлээ. Хөрөнгө оруулагч талаас “Хоёр талаасаа судалъя, ярилцъя” гэж хэлсэнийг манайхан үр дүн гэж ойлгоод байх шиг байна. Ажлын хэсэг гаргаж яаралтай ажиллуулах болсноо нөхдүүд ажил хийсэн гээд байх шиг байна. Энэ бүгдээс харвал үлдсэн 15 асуудлыг Лондонгийн тал хүлээн зөвшөөрөөгүй гэж ойлгож болохоор байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (9)