"Оюу Толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой”
компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги,
бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотод Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийгээд ирсэн билээ.
Тэгвэл тэд Лондонд болсон Оюутолгойн хэлэлцээр хэр болсон, ямар уур амьсгал дунд өрнөсөн, ямар асуудлыг хэлэлцсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар Лондонд болсон хэлэлцээр эерэг уур амьсгалтай, халуун дотно, бүтээлч уулзалт болсон гэнэ. Мөн Оюутолгой компанийн далд уурхайн санхүүжилтын асуудалд хоёр тал байр сууриа нэгтгэсэн бөгөөд зарим асуудлыг Улаанбаатарт хэлэлцэхээр тогтжээ.
Тодруулбал Монгол талаас хэлэлцээрийн явцад нийт 22 асуудлыг тавьсан байна. Харин хөрөнгө оруулагч талаас найман асуудлыг тавьжээ. Ингээд нийт 30 асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцжээ. Үүний үр дүнд 30 асуудлын 15-д нь нэгдсэн ойлголцолд хүрсэн байна. Харин үлдсэн 15 асуудлыг үргэлжлүүлэн Улаанбаатарт хэлэлцэхээр болжээ.
Нэгдсэн ойлголцолд хүрсэн асуудлаас жишээ татахад, Оюутолгойн бүлэг ордод хамаарах боловч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” компанид шилжүүлж, улмаар Монголын тал нийт лицензийн талбайгаас 34% эзэмших зарчмын шийдэл, тохиролцоонд хүрсэн байна. Мөн Онтрэгийн хоёр тусгай зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын гэрээний агууллагад нийцүүлэн Оюу толгой компанид шилжүүлэх тухай Уул уурхайн яамны саналыг хөрөнгө оруулагч талд танилцуулж, улмаар талууд шуурхай арга хэмжээ авахаар тохиролцжээ. Ингэснээр Монголын талын ногдол ашиг төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.4 тэрбум ам доллараар нэмэгдэх нөхцөл бүрдсэн байна.
Улаанбаатарт ярилцах 15 асуудлыг ач холбогдолоор нь ангилаад энэ сарын 7-оос эхлэн Улаанбаатар хотод хэлэлцэхээр тогтсон байна.
Мөн хоёр талын ойлголтын зөрүүг арилгах, асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилго бүхий хамтарсан ажлын хэсгүүдийг 3 чиглэлээр байгуулж, ажиллахаар тохирчээ.
Үүнд:
I. Зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах
II. ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий
байгууллагад танилцуулах, бүртгүүлэх
III. Төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцөлүүдийг нарийвчлан судлах гэх мэт ажлуудыг хийхээр болжээ.
Ирэх долоо хоногоос ажлын хэсгүүд ажилдаа шуурхай орно гэдгийг Оюутолгойн ТУЗ-ын гишүүн Ч.Отгочулуу хэллээ. Арванхоёрдугаар сараас өмнө бүх асуудлаа шийдэж, Монголын талын үр өгөөжийг аль болохоор бууруулахгүй хадгалах, улмаар өсгөхийн тулд ажиллана гэв.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)