Яг энэ мэдэгдлийг өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ.
Тодруулбал тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн Шинэчлэлийн Засгийн газраас явуулсан бодлогоос болоогүй. Өмнөх Засгийн газарт ч буруу бий. Гэхдээ эдийн засгийн өсөлт буураагүй, энэ оны есдүгээр сарын байдлаар 15 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орсон нь өнгөрсөн жилийнхээс 3000 айлын орон сууцаар илүү давж байгаа. Валютын нөөц багассан гэж шүүмжилж байна, багасаагүй. Одоогоор 2.7 тэрбум ам.долларын нөөц бий. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа” гэж хэлсэн юм. Ойрын үед сайдын суудал нь дэнжигнэж буй тэрээр ийм мэдэгдэл хийснээрээ албан тушаалаасаа салахад дахин нэг алхам ойртсон гэж хэлж болно. Нөгөө талаар тэрбээр хаана, ажиллаж амьдарч явна вэ?.
Дэлгүүрийн лангуун дээр байгаа мах будаа, өндөг, чихэр, гурилан бүтээгдэхүүн, газ, хувцаснаас эхлээд машин, орон сууц, цахилгаан, түлш, ус гээд бидний эдэлж хэрэглэдэг бүх зүйлийн үнэ нь өдрөөс өдөрт нэмэгдэж байхад Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засаг хямрах байтугай өмнөх жилтэй харьцуулбал өссөн гэж хэлж суугаа нь ажлаа мэдэхгүй байна уу? эсвэл худлаа ярьж арьсаа хамгаалж байна уу?. Захын дэлгүүрт ороход л бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байгааг мэдэж болно. Үнийн өсөлт мөнгөтэй баян хүмүүст мэдрэгдэхгүй байж болох ч жирийн ард иргэдэд илүү хүндээр тусч байгаа.
Нөгөө талаас Монголын эдийн засаг хүндэрсэн гэдгийг бүхий л салбарын эдийн засагчид хэлж байна. Тодруулбал ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт ч гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй байна. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдлаас гарах гарцын талаар эдийн засагчид янз бүрийн саналыг хэлсээр байгаа юм. Дэлхийн томоохон эдийн засагчид сонирхож байсан манай улсын үнэлэмж л гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сард 30 тэрбум ам доллартай тэнцэж байсан бол өнөөдөр тав дахин буурч зургаа орчим тэрбум доллар болсон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр манай улс валютынхаа нөөцийг шавхаад дуусч байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Үүний дүнд манай Засгийн газар өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтоосоо ухарч одоо зөвхөн хөрөнгө оруулалт олохын тулд гадны орнуудад өврөө нээх болсон гэж хэлэх хүмүүс ч бас байна. Хямралаас гарах гарцыг эдийн засагчид зөвлөхдөө эхний ээлжинд эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах нь чухал гэж байгаа юм. Ялангуяа төр, орон нутгийн өмчтэй аж ахуй нэгжийг хувьчлах, төрийн данхайсан бүтцийг яаралтай цомхотгох, эдийн засгийн үр өгөөжгүй үрэлгэн төсвөө яаралтай танах бодлого хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ гэж байна. Мөн эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлж байгаа шиг 15 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад ороод түүнийг нь хүмүүс аваад ая тухтай амьдраад байгаа зүйл алга. Орон сууцны найман хувийн зээл нь цаашид үргэлжлэх үгүй нь тодорхойгүй байна. "Хас банк"-аас эхлээд орон сууцны хүүгээ нэмсэн талаарх мэдээлэл ч зарим хэвлэлээр гараад эхэллээ. Цаашид энэ салбарт байдал улам л хүндрэхээр дүр төрхтэй байгаа.
Одоо дэлхийн эдийн засаг тогтворжиж өсч байгаа үед Монголын эдийн засаг уруудаж байгаа нь ердөө л Засгийн газрын алдаатай буруу, бодлогоос болсон гэж эдийн засагчид хэлж байна. Ялангуяа нүүрсээ зарж чадахгүйгээс болж нүүрсний ашгаас авах 500 гаруй тэрбум төгрөгийн бодит орлого тасраад байгаа. Хамгийн ноцтой нь ханшийн өсөлт валютын өөрчлөлттэй холбоотойгоор нөөцөө бараад байгаа манай улсад үүнээс ч илүү хямрал ирж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. 2013, 2014 он бол 1991 оноос хойшхи хамгийн хүнд өвөл, хавар болж магадгүй юм. Ирэх саруудад ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, олон аж ахуй нэгж дампуурах үйл явц гарч магадгүй байна. Үүнийг дагаад нийгмийн тогтворгүй байдал ч үүсэхээр нөхцөл байдал одоо бий болоод байгаа гэж эдийн засагчид таамаглаж байгаа аж.
Гэтэл манай сайд дарга нар хямарсан эдийн засгийг хямраагүй гэж иргэдээ хуурч, нүүрний арьсаа хамгаалж сууна. Эсвэл үнэхээр монголчуудын амьдрал дээшлээд байгааг бид өөрсдөө мэдэхгүй яваад байна уу?. Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд мэдээлснээр манай дундаж цалин 900 мянган төгрөг болсон гэв. Хэн ч итгэхээргүй энэ худал мэдээг хэвлэлээр цацаж, хүн амьтны доог болж байна. Үнэхээр дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэн юм бол өглөө тройлейбусаар чихэлдэн барин зорчих хүн гарахгүй биз. Өнөөдрийнх шиг хүнсний дэлгүүрт хөмсгөө зангидан зогсох хүмүүс харагдахгүй биз.
Эдийн засаг хямарсан гэдгийг эдийн засагчид аль эртнээс сануулж хэлсэн үү гэвэл хэлсэн. Хэлсэн зүйл нь ч амьдрал дээр батлагдаад байгаа. Гэтэл Засгийн газар эртнээс арга хэмжээ авах нь битгий хэл одоо ч эдийн засаг хямраагүй мэтээр гүрийсээр байна. Тэгвэл эдийн засаг хямраагүй гэдгийг хэн нотлох юм бэ?.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (19)