Дэлгүүрийн лангуун дээр байгаа будаа, өндөг, чихэр, гурилан бүтээгдхүүн, газ гээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байхад манай том эдийн засагчид “Эдийн засаг хямраагүй ээ” хэмээн ярьж сууна. Манай сайд, дарга нарын нүдээр Монголын эдийн засаг хямрах нь байтугай өмнөх жилтэй харьцуулбал өсчээ. Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд мэдээлснээр манай дундаж цалин 900 мянган төгрөг болсон гэв. Хэн ч итгэхээргүй энэ худал мэдээг хэвлэлээр цацаж, хүн амьтны доог болж байна. Үнэхээр дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэн юм бол өглөө тройлейбусаар чихэлдэн барин зорчих хүн гарахгүй биз. Манай дарга нар хямарсан эдийн засгийг хямраагүй гэж иргэдээ хуурч, нүүрний арьсаа хамгаалж байна уу? Эсвэл үнэхээр монголчуудын амьдрал дээшлээд байгааг бид өөрсдөө мэдэхгүй яваад байна уу? Манай Засгийн газрын тэргүүн, эдийн засагчид өнөөгийн эдийн засгийн ийм л нүдээр харж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Эдийн засаг хямраагүй. Би үүнийг баримттайгаар хэлнэ...
Эдийн засаг хямарсан гэж олон хүн ярьж байна лээ. Гэхдээ тэдний ярьж байгаа зүйл тооцоо судалгаагүй, үндэслэл муутай байсан. Энэ оны эхний зургаан сарын байдлаар эдийн засаг 11.3 хувиар өссөн дүнтэй байна. Инфляц өнгөрсөн оны төгсгөлд буюу бүтэн жилийнхээ дүнгээр 14 хувиар өссөн байсан. Товчхондоо үнийн өсөлтийг хазаарлах засгийн бодлого амжилттай хэрэгжиж байна. Юмны үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин бага байна. Ажлын байр нэмэгдсэн. “Монгол хүн Монголдоо сайхан амьдаръя” хөтөлбөрийн хүрээнд энэ жил л гэхэд 37.000 ажлын байр шинээр нэмэгдсэн. Энэ бол миний зохиосон тоо биш статистикийн тоо юм. Дээр нь, барилга, хөдөө аж ахуйн салбарт эерэг үзүүлэлтүүд гарсан.
Эдийн засагч О.Чулуунбат: Манайх эдийн засгийн хямралд арай орчихоогүй байгаа. Бид хийж, үйлдвэрлэж байгаа юмаа хийж чадахгүйд хүрсэн бол эдийн засгийн хямрал болно. Энэ хямрал санхүүгийн, валютын мөнгөний хямрал гэж хэлж болохоор. Нийт 15 их наяд төгрөг зах дээр байна. 2007 оны Тайландын хямралыг санхүүгийн хямрал гэдэг. Яг манайх шиг ийм хямрал байсан. Бүх үйлдвэрлэл нь байсан, ганцхан гэнэтхэн их хэмжээний доллар тус улсаас гараад явчихсан. Манайд удахгүй Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд ирж, эдийн засгийн, үйлдвэрлэлийн, эсвэл нийгмийн, валют, санхүүгийн хямрал уу, ямар шалтгаанаас болж хямраад байгааг тогтоох юм.
ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг: Үйлдвэрлэл өссөн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна
Мөн Оюутолгойгоос хамааралтайгаар гадны хөрөнгө оруулалт бурсан ч гэсэн манай аж үйлдвэрийн салбарын голлох бүтээгдэхүүн болох алт, зэс, цайр, газрын тосны үйлдвэрлэл өссөн. Манай экспортын гол орлого олдог бүтээгдэхүүний үйлдвэрлэл өгссөн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг ч онцолж байна. Улс энэ жилийн хувьд урьдчилсан тооцоогоор 46 орчим сая толгой мал тоолуулах тооцоо гарсан. Энэ нь өнгөрсөн оныхоос тав орчим сая толгой малаар илүү байх юм. Бойжуулж байгаа төлийн тоо ч гэсэн сая орчимоор өсөх тооцоо гарсан. Тэгэхээр мал аж ахуйн салбараас нэлээд өндөр өсөлтийг хүлээж байна. Мөн энэ жил 430 орчим мянган тонн үр тариа авахаар тооцоо гарсан.
Д.Ганхуяг: Эдийн засаг хямраагүй, харин ч өсөлт тогтворжиж байна
Нийт эдийн засаг хямарч байна гэж сандрахаас илүүтэй хэт халсан эдийн засаг аажмаар хөрч, өсөлтийн тогтвортой түвшиндээ эргэн ирж буй бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдийгээр уул уурхайн салбар өнөөдөр хүндрэлтэй байгаа ч зам тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж, ноолуурын экспорт өсч байгаа зэрэг нь төсвийн эрсдлийг багасгаж байгаа. Урт хугацаандаа нүүрс, зэс гэх мэт цөөн хэдэн зүйлээс хараат байдлаа багасган газрын ховор элемент гэх мэт шинэ салбаруудад хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ. Монгол Улсын экспортын хэмжээг 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг Уул уурхайн яамнаас дэвшүүлсэн.

Сэтгэгдэл (10)