Шинэчлэлийн Засгийн
газар нэг жилийнхээ ойгоо их бүтээн байгуулалт хийсэн гэх нэртэйгээр угтахын
зэрэгцээ төсвийн мөнгийг үрэн таран хийж, сул задгай цацсан гэх шүүмжлэлтэй
учраад байна.
Цэцэрлэг, сургууль, үйлдвэр олноор барьж чадаагүй хэрнээ "Чингис" бондын мөнгөний гуравны нэгийг бүтээн байгуулалт гэх нэрээр дуусгасныг өчигдөр Засгийн газраас мэдэгдэв. Эдийн засаг тогтворгүй, гадаад валютад дарлуулж байгаа энэ үед төсвийн алдагдалд орсон нь эдийн засагчдын санааг зовоож байна. УИХ ч намрын чуулган эхлэхээр татварын шинэ багц хууль батлахаар зэхэж байгаа юм. Засгийн газар Татварын тухай багц хуулийг яаран батлах гэж байгаа нь
дараах шалтгаантай. Нэгд, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
татварын өөрчлөлт хийнэ гэсэн. Хоёрт, төсвийн алдагдал их байна. Тиймээс "хамаагүй цацсан" мөнгөө олохын тулд иргэдээс шинэ төрлийн татвар авахаар бэлдэж байгаа тухай хуулийн төсөлтэй танилцсэн эдийн засагчид шүүмжилж байгаа юм.
Энэ татварын шинэ багц хуулинд шинээр хоёр татвар нэмэгдэж орохоор эхний ээлжинд яригдаж байна. Эдгээр нь урьд өмнө нь огт байгаагүй бөгөөд иргэд татвар нэмэхийг эрс эсэргүүцэж байгаа учраас шинэ төрлийн татвар гаргаж ирж байгаа аж.
Эхнийх нь орон сууцны татвар. Орон сууцанд амьдардаг иргэдийн тоог олшируулж, гэр хорооллыг багасгах ажил аль хэдийн эхлээд үр дүнгээ өгч байна. Сайнтай ч, муутай ч олон иргэн Шинэчлэлийн Засгийн газрын найман хувийн хүүтэй зээлийн ачаар тохилог орон сууцанд ороод байгаа. Тэгвэл орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед тэдгээр иргэдээс татвар авахаар энэ хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал орон сууцанд амьдардаг айл, өрхүүд байрны мөнгөнөөсөө гадна тогтмол татвар төлөх юм. Мэдээж байрны мкв, өрөөний тоо хэмжээнээс шалтгаалж татварын хувь нь өөр, өөр байх бололтой.
Удаах нь Улаанбаатарын татвар. Улаанбаатар хот өдрөөс өдөрт тэлж, хөдөөнөөс ирэх шилжилт хөдөлгөөн саарахгүй байна. Мөн нийслэл хотын хүн амын өсөлт улсын дунджаас бараг 4 дахин өндөр байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотод бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх иргэн, аж ахуй нэгжээс "Улаанбаатарын НӨАТ" гэгчийг авахаар төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл хотын жижиг, дунд үйлдвэр, дэлгүүр хоршоо бүгд татвар төлнө. Тэр бүү хэл жил бүр хөдөө, орон нутгаас нэмэгдэж ирдэг оюутнуудын асуудлыг ч жич хэлэлцэж байгаа аж.
Энэ хууль нь "хотын төвлөрлийг сааруулах" гэсэн багтай ч цаанаа төсвийн алдагдлыг нөхөх зорилготой гэдэг нь нууц биш юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун " Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэсэн ч оронд нь цоо шинэ татвар оруулж ирэх гэж байна. Тэр нь жижиг, дунд үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлөх зүйл их байна" гэж дүгнэжээ. Чуулган эхэлмэгц батлах таван тэрбумаас таван их наяд төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийсэн томоохон компаниудааг 8-18 жилийн хугацаатайгаар зарим татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна. Олон улс төрчид "лоббидож" байгаа болохоор хурдан батлагдах магадлалтай байна. Ингэж томчуудыг хөнгөлж байх хойгуур Улаанбаатарын иргэд, жижиг аж ахуй нэгжүүд дээр улам хүнд ачаа ирэх нь бололтой.

Сэтгэгдэл (39)