Эдийн засаг хүндэрч, валютын ханш хаданд гараад байгаа энэ үед эдийн засгаа аврах нэрийдлээр улс төрчдийн том компаниуд татвараас зугтах хуультай болох гэж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг татаж, долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг тодорхой хэмжээгээр, урт хугацаанд татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл яригдаж эхэлсэн. Гэсэн ч энэ нь яван явсаар хэдэн улс төрчдийн лоббигоор дотоодын том компаниудыг ч бас хамруулахаар болоод байна. Өөрөөр хэлбэл таван тэрбумаас таван их наяд төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийсэн бүх компаниуд 10 нэр төрлийн татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээнээс хамааран 8-18 жилийн хугацаанд энэ татварын хөнгөлөлтөнд хамрагдах юм.
Манай УИХ-ын гишүүдийн олонхи нь хувьдаа том компанитай. Өнгөрсөн жилийн топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтын магнайд “Эм Си Эс” /Л.Энх-Амгалан/, “Монгол Алт” /Н.Номтойбаяр/, АПУ /Г.Батхүү/, “Бодь” интернэйшнл /Л.Болд/ гээд дан улс төрчдийн компаниудын нэрс хөвөрч байгаа. Эдгээр топ 100 аж ахуйн нэгжийн олонхи нь улс төрчдийнх. Анх зөвхөн гадны хөрөнгө оруулагчдыг татвараас хөнгөлнө гэсэн утга санаатай байсныг манай улс төрчид ийнхүү гуйвуулан өөрсдийнхөө компанийг татвараас зугтаалгахаар зүтгэж байгаа нь энэ.
Уг нь дундаж орлоготой иргэдээ дэмжье гэж МАН-ын зарим гишүүд санаачилсан НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох хуулийн төсөл жил тойрон яригдаж байгаа. Дундад давхрагаа дэмжиж байж, ядуурал буурч эдийн засаг өснө. Гэтэл ингээд манай УИХ-ын танхимд суугаа бизнесменүүдийн ачаар томчууд татвараас зугтааж, жижиг, дунд компаниудын ачааг нэмэх төсөл хүч түрэн ороод ирлээ. Их бүтээн байгуулалт гэж баруун солгойгүй цацсан төсвийн алдагдыг нөхөхийн тулд шинэ төрлийн татвар гаргаж ирэхээр яригдаж байгаа нь үнэн. Тэгсэн хэрнээ нөгөө талаас том компаниудын татварыг олон жилээр хөнгөлөх гэж байгаа нь шударга бус хэрэг болох нь. Долларын ханш чангарахад л алдагдалд орж, цалингаа тавьж чадахгүй болсон жижиг, дунд компаниудыг дэмжихийн оронд хэдэн улс төрчид өөрсдийн компанидаа ингэж “бэлэг” бэлдээд сууж байна. Дээр нь таван тэрбумаас таван их наяд төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийсэн компаниудын охин компаниуд хүртэл энэ хөнгөлөлтөнд хамрагдах аж. Олон жилийн тогтвортой хөнгөлөлт эдэлж байгаа том группийн охин компани, бор зүрхээрээ яваа жижиг компани хоёрын аль нь өрсөлдөх чадвар сайтай болох вэ гэдэг тодорхой.
УИХ-ын гишүүд өөрсдөө захиалаад байгаа энэ хуулийг эсэргүүцээд дуугарах хүн одоогоор алга. Чимээгүй байж байгаад гэнэт л алх тогшоод батлагдаж мэдэхээр байна.

Сэтгэгдэл (2)