Өнөөдрөөс “Хадгаламж” банк “Төрийн банк” нэрийн доор үйл ажиллагаагаа явуулах болоод байна. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбаттай ярилцлаа.
- “Хадгаламж” банкны эзэмшигч Ш.Батхүү гадаадын компаниас их хэмжээний зээл авснаас болж дампуурахад хүрсэн гэсэн мэдээлэл үнэн үү? Ямар шалтгаанаар “Төрийн банк”-тай нийлүүлэх болсон бэ?
- "Хадгаламж" банкны алдагдал 180 тэрбум болж, өөрийн хөрөнгөөс 94 тэрбум төгрөг дутагдсан учир Банкны тухай хуулийн дагуу “Хадгаламж” банкыг татан буулгах шийдвэр гарсан. Монголбанкны Захирлын зөвлөлийн хурлаар “Хадгаламж” банкыг татан буулгаж, актив хөрөнгийг нь өөр банкинд шилжүүлэх нь бүтцийн өөрчлөлт хийхээс хамаагүй зардал бага тусч байгаа. Бид дөрвөн хувилбар гаргаснаас “Төрийн банк”-тай нийлүүлэх нь илүү ашигтай гэсэн дүгнэлтэнд хүрсэн. “Жаст” групп “Хадгаламж” банкнаас яг хэдэн төгрөгийн зээл авсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэрээ контрактаа хуулийн дагуу байгуулаад авсан зээл байгаа.
- Яагаад энэ хувилбар хамгийн сайн хувилбар гэж үзээд байна вэ?
- “Хадгаламж” банкны үйл ажиллагааг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөн төлөхөд төр буюу Хадгаламжийн даатгалын корпорациас 426 тэрбум төгрөг гарах байсан. Харин банкны актив, пассив хөрөнгийг “Төрийн банк”-нд шилжүүлснээр 126 тэрбумыг төрөөс өгөх болж байна. Өөрөөр хэлбэл 200 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг. Хадгаламжийн даатгалын тухай хуульд энэ хоёр хувилбарын аль бага зардалтайгаар нь шийднэ гэж заасан байдаг. Яагаад “Хадгаламж” цаашид дангаараа ажиллах боломжгүй вэ гэхээр хувь нийлүүлэгч нь өөрийн хөрөнгөө тэнцвэртэй байлгах нь бүү хэл зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байгаа.
- Монголбанк ийм их алдагдалд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болоогүй юм уу?
- “Хадгаламж” банкны үйл ажиллагаа доголдсон талаар мэдээллийг бид тухай бүрд нь авч байсан. 2011 эхлэн хувь нийлүүлэгчийн их хэмжээний өр зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар Монголбанкнаас хянан шалгах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэсэн ч банкнаас авсан зээлийнх нь чанар муудаж, авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрээгүй учир ийм шийдвэр гаргаад байна. Энэ банк ганц хувь нийлүүлэгчтэй. Хувь нийлүүлэгч нь 12 охин компаниараа дамжуулж зээл авсан. “Жаст” группын бусад банкууд дээр байсан зээлүүдийг нэгтгээд “Хадгаламж” банкинд шилжүүлж Овоот толгой дахь уул уурхайн зээлээ эхлээд шийдвэрлэнэ гэсэн зарчмын тохиролцоонд хүрсэн байсан. Гэсэн ч энэ төсөл бүтээгүй болохоор ийм арга хэмжээ авахад хүрлээ.
-Хадгаламж эзэмшигчид өөрсдийн мөнгөндөө санаа зовж байна. Төрийн банкны зүгээс ямар баталгаа гаргаж өгөх вэ?
- Хамгийн богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц нь энэ. Хугацаа алдвал иргэдийн хадгаламж эрсдэлд орох, зээл авсан хүмүүс энэ хугацаанд зээлээ төлөхгүй байх сонирхолтой байдаг. Тиймээс маш богино хугацаанд Төрийн банкинд шилжүүлэх нь зөв алхам. “Хадгаламж” банк 2013 оны 5-р сарын байдлаар 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаас 850 тэрбум нь харилцагчийн болон байгууллагын хадгаламжийн мөнгө байгаа.
-Өнөөдөр “Төрийн банк”-ны нөхцөл байдал ямар байгаа вэ? “Хадгаламж” банкаар үйлчлүүлж байснаас ямар давуу тал байгаа вэ?
- “Төрийн банк” бол Монгол банкнаас албан ёсоор тавьсан бүх шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн гурван жилийн турш тасралтгүй хангаж байгаа. Өөрийн хөрөнгийн үзүүлэлтийн хувьд бусад банктай харьцуулахад нэлээн өндөр түвшинд байдаг. Жишээ нь 6-р сарын 30-ны байдлаар Монголбанкнаас тавьж байгаа өөрийн хөрөнгийн шалгуур 12 хувьтай байх ёстой. Харин “Төрийн банк” 22 хувиар хангаж байгаа. Тиймээс өөрийн хөрөнгийн дутагдалд орсон “Хадагаламж”-ийг энд шилжүүлэх нь хамгийн зөв алхам гэж үзэж байна. Хадгаламж банкын активыг шилжүүлж авснаараа дээрх 12 хувийг хангахын тулд 40 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. “Хадгаламж”-тай нийлүүлсэн ч энэ 22 хувийн үзүүлэлтэй хэвээрээ байлгахын тулд 100 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Үүнийг Засгийн газраас шийдэж өгөх байх.
Мөн 1,5 их наяд төгрөгийн активтай, мөнгөн хөрөнгө нь өөрөө 400-500 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний чадвартай банк болох учраас бэлэн мөнгөний чадвар нь сайжирна.
-“Хадгаламж” банкнаас их хэмжээний зээл авсан байгаа “Жаст” группын өрийг яах вэ?
- Банкны өрийг төлөгчөөр "Жаст" групп үлдэж байгаа. Шүүхийн байгууллага энэ асуудлыг шийдэх байх.
-Өмнө нь “Анод”, “Зоос” банкыг төр мэдэлдээ авч байсан. Үүнээс ямар ялгаатай юм бэ?
- “Хадгаламж” банкны асуудлыг шийдвэрлэж байгаа нь хуучин “Зоос” банкны актив болон өр төлбөрийг шилжүүлж төрийн өмчит болгосон аргатай зарчмын хувьд ижил. Өмнө нь “Анод”, “Зоос” зэрэг бусад банкуудын хувьд төлбөрийн чадвар нь доройтсон, өр төлбөрийн асуудал үүссэн байсан. Тиймээс төрөөс дахин мөнгө гаргаж санхүүжүүлэх хэлбэрээр явсан. Энэ удаа төрөөс ямар ч мөнгө, зардал нөхөөсөөр гарахгүй. Өөрөөр хэлбэл “Анод”, “Зоос” шиг нөхцөл байдал үүсэхээс нь өмнө урьдчилаад арга хэмжээ авчихаж байгаа юм. Нөгөөтэйгүүр хуучин “Зоос”, “Анод” хүнд байдалд ороход төрийн өмчийн банк байгуулах замаар шийдэж байсан.
-Монголбанкнаас хоёр жилийн турш хяналт тавсан банк дампуурахад хүрчээ. Бусад банкуудад ийм асуудал гарахгүй гэх баталгаа байгаа юу?
- 2011 оноос хэрэгжиж эхэлсэн хяналт шалгалтын хөтөлбөр ганцхан “Хадгаламж” банкинд зориулагдсан байсан. Бусад банкуудын хувьд Монголбанкнаас тавьсан шаардлагыг хангасан, түүнийг нь хянаад явж байна. 2013 оны 5-р сарын нэгний байдлаар арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бусад бүх банкууд өөрийн хөрөнгийг доод хэмжээг хянаж байгаа.

Сэтгэгдэл (2)