УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийн тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.
Тэрбээр "Бид эхний хэлэлцүүлэгт буцаах ёстой байсан ч буцаагаагүй. Зардал нь болж байна гээд бид бүгдээрээ хүлээгээд авчихсан. Одоо УИХ-ын гишүүдэд нэг нэгнийгээ буруутгах эрх байхгүй" гэв.