"Польшийн теннисчин Ига Швитекээс хориотой бодис илэрсэн тул нэг сарын хугацаатай тоглох эрхээ хасууллаа" гэж Олон улсын теннисний шударга байдлын агентлаг (ITIA) пүрэв гарагт мэдэгдэв. Их дуулга тэмцээний таван удаагийн аварга, 23 настай Швитекийн шинжилгээнд хориотой "триметазидин" гэх эмийн бодис илэрсэн байна.
Уг эм нь Польш улсад үйлдвэрлэсэн, жороор олгодоггүй бөгөөд "мелатонин" агуулсан байжээ. Тэрбээр мэдүүлэгтээ нойргүйдэл зэрэг шалтгаанаар уг эмийг ууж байсан гэж хэлсэн. Улмаар уг зөрчил нь санаатай биш гэдгийг хүлээн зөвшөөрч болохуйц тул нэг сараар эрхийг нь хасаад байгаа аж.
ITIA 11 дүгээр сарын 27-нд түдгэлзүүлэх санал тавьсан даруй тоглогч өөрийн буруугаа хүлээж, саналыг нь нааштайгаар хүлээж авчээ.
Триметазидин нь хориотой эмийн жагсаалтад багтсан бөгөөд тамирчдад тэмцээний үеэр болон гадуур хэрэглэхийг хориглодог. Хэдийгээр энэ нь зүрхэнд ачаалал өгөхгүй ч "тэсвэр тэвчээр"-тэй байдлыг нэмэгдүүлдэг ажээ.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэр уг шийдвэрийг давж заалдах боломжтой ажээ.
Л.Баяр