Бөх хүний ноён нуруу, ёс жудгийг баримталж яваа олон сайн бөхчүүдийн магнайд улсын аварга Гун-Аажавын Эрхэмбаярыг гарцаагүй нэрлэнэ. Ингээд энэ жилийн улсын их баяр наадмаар аварга гэх эрхэм цолыг хүртэж, наадамчин олноо баясгасан отгон аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Бөх хүний ноён нуруу, ёс жудгийг баримталж яваа олон сайн бөхчүүдийн магнайд улсын аварга Гун-Аажавын Эрхэмбаярыг гарцаагүй нэрлэнэ. Ингээд энэ жилийн улсын их баяр наадмаар аварга гэх эрхэм цолыг хүртэж, наадамчин олноо баясгасан аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Отгон аварга Г.Эрхэмбаяр 1999 онд Мандал сумын Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлэн сумын заан цол хүртсэнээр бөх болох гараагаа эхэлсэн гэдэг.
2. Улмаар 2001 онд Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар аймгийн начин цол хүртжээ. Тэрбээр начин цолтой байхдаа “Тавын даваанд унасан ч цол минь хэвээрээ үлдэнэ шүү дээ” гэж бодож өөрийгөө тайтгаруулдаг байжээ.
3. Ингээд 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн байна.
4. Харин арслан болчихоод нэг л дасч өгөхгүй начинаа гэхээр “айн” гэж эргэж харчихаад арслан гэж дуудахаар эргэж хардаггүй байсан аж. Бараг жил дуудуулж байж арслан цолондоо дассан гэдэг шүү.
5. Г.Эрхэмбаяр аймгийн арслан цолыг зургаан хоног зүүгээд Төрийн их баяр наадамдаа Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начны болзлыг хангасан юм.
6. Түүний анхны багш Сэлэнгэ аймгийн Гүнт сумын ойн хамгаалагч хийдэг улсын начин М.Мижиддорж.
7. Угтаа Г.Эрхэмбаяр арслангийн гарал угсаа Завхан гэдэг. Аав, ээж нь хоёулаа Завханых ч хүүгээ төрж, өссөн нутгаараа овоглоороо гэсэн тул тэрбээр Сэлэнгээр овоглодог.
8. Эцэг, эх нь оюутан наснаасаа хотод суурьшсан. Харин ажлын гараагаа Зүүнхараагаас эхлэх үед нь Г.Эрхэмбаяр мэндэлжээ.
9. Түүний аав Гун-Аажав жирийн малчин хүн ч самбо бөхийн мастер цолтой. Бие галбирын хувьд жижгэвтэр хэрнээ булчинлаг хүн байсан аж.
10. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд гэрийнхнээсээ ганцаараа мал дагасан. Ах нар нь эрдэм номын мөр хөөгөөд явчихсан болохоор түүнээс өөр мал маллах хүн байгаагүй.
11. Гэвч аав нь түүнийг мэргэжилгүй малчин болгохыг хүсээгүй учир Д.Цэнд-Аюуш зааныг дагуулж, 1997 онд Ж.Мөнхбат аваргын Их шавийн дээд сургуульд оруулсан гэдэг.
12. Тэрбээр аавыгаа амьд сэрүүнд нь аймаг сумын олон наадамд оролцож баярлуулж байсан ч улсын цол авч чадаагүйдээ одоо ч харамсадаг.
13. Начин болж аавыгаа баярлуулна гэж найдаж байсан ч хоёрын даваанд өвдөг шороодсон тэр барилдаанаас хойш сумынхаа ойн баярт оролцож түрүүлж аавыгаа нэг сайн баярлуулсан гэдэг. Тэр үед аав нь Г.Эрхэмбаярыг хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтаж байсан.
14. Харин одоо барилдаан бүрийнхээ өмнө аавынхаа өгсөн мөнгөн аяганд эхнэрийнхээ чанасан цайны дээжээс уучихаад, зодог шуудгаа бүслээд гардаг уламжлалтай болжээ.
15. Шинэ аварга маань Өвөрхангай аймгийн хүргэн. Түүний ханийг Ц.Дэлгэрмаа гэдэг бөгөөд банк санхүүгийн мэргэжилтэй. Аваргынх Э.Ариунзаяа гэдэг эрх шар охинтой.
16. Г.Эрхэмбаяр улсын цол автлаа эхнэр авахгүй гэж байсан ч ханьдаа дурлаж улсын цолтой болохоосоо өмнө хуримаа хийж байсан юм.
17. Бөх хүн хэдий бүдүүн бараг харагддаг ч тэд хүүхэд шиг гэнэн зантай байдаг гэдгийг Г.Эрхэмбаяр аваргын үйлдлээс харж болох юм. Г.Эрхэмээ аварга аавыгаа баярлуулж чадаагүйдээ харамсаж дахин барилдахгүй гэж байсан ч багшийнхаа үгэнд орж зүлэг ногоон дэвжээнээ дахин гарч байсан юм.
18. Отгон аваргад Ерөнхийлөгч энгэрийн тэмдэг, цолны үнэмлэх, дурсгалын зүйлийн хамт 15 сая төгрөгийг гардуулсан.
19. Тэгвэл аваргад Сэлэнгэ аймгийнхан нь Mercedes Benz-G500, Зайсанд 3 өрөө байр бэлэглэсэн юм.
20. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хорооны тамирчин, "Ноёд" группын бөх Гунаажавын Эрхэмбаяр.
21. Түүний харьяалагддаг “Сүлд” спорт хорооны дарга Ц.Баярсайхан түүний нагац ах. Тиймээс ч Г.Эрхэмбаярыг өөр дээрээ авсан гэдэг.
22. Аварга маань энэ жил 35 настай.
23. Тэрбээр цолныхоо найрыг ирэх намар хийнэ.
24. Г.Эрхэмбаяр бол Монгол Улсын 21 дэх аварга юм.
Сэтгэгдэл (23)