Монголын тал эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн хаалттай орон гэгдэж буй Хойд Солонгостой хамтран ажиллах болсон талаар барууны хэвлэлүүд ингэж мэдээлжээ.
Монголын газрын тосны худалдаа, үйлдвэрлэлийн компани “HBOil” Хойд Солонгосын “Sungri” газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос нийлүүлэхээр болжээ. Мөн тус компани “Sungri” үйлдвэрийн хувьцааны 20 хувийг 10 мянган америк доллараар худалдан авсан байна. Энэ нь хүн ам, эдийн засаг өсч буй Монгол Улс хоёр том хөршийнхөө эдийн засгийн хэт их нөлөөллийг багасгаж, эрхшээлээс нь бага ч гэсэн гарахыг зорьж буйтай холбоотой гэв.
Түүхий тосоо Хойд Солонгост нийлүүлсэн Монгол боловсруулсан тосыг дахин импортлон авч зах зээлд гаргах аж.
“Хойд Солонгостой хамтран ажиллахад тодорхой эрсдэлтэй гэдгийг бид мэднэ. Гэхдээ бусад орнууд тус улстай бизнес хийсээр л байна. Тиймээс төсөл амжилттай болно гэж итгэж байгаа” хэмээн уул уурхайн компаниудын ашигласан шатахууныг дахин боловсруулдаг “HBOil” компанийн гүйцэтгэх захирал Ө.Хүдрээ ярьжээ.
Хойд Солонгосын аж ахуй нэгж, бүр төрийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг “Sungri” үйлдвэр ч олон улстай хамтран ажиллаж, гадаад худалдааны анхаарлыг татахыг эрмэлзэж байгаа нь нууц биш. Расон хотын эдийн засгийн онцгой бүсэд байрлах “Sungri” үйлдвэр Оросын төмөр замын шугамтай холбогдсон бөгөөд жилд хоёр сая тонн газры тос үйлдвэрлэх хүчин чадалтай гэлээ.
Монгол зөвхөн газрын тос үйлдвэрлэлээр дутагдсан юм биш. Тус улс ОХУ-аас 98, БНХАУ-аас 2 хувийн тос импортолдог аж. Өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын “Роснефьт” компанис шатахуун импортоо 25 хувиар бууруулсан бөгөөд өнгөрсөн сард “Монгол 93” дотоодын шатахуунаа үйлдвэрлэсэн билээ.
Хойд Солонгостой нөхөрлөх болсон Монгол
Далайнд гарцгүй монгол орон дэлхийд хаалттай Хойд Солонгостой дотноссоор л байна хэмээн барууныхан бичжээ.
Зөвлөлтийн холбоотнуудын дотно харилцаа эрт үеэс эхэлжээ. Солонгосын дайны үед монголчууд Хойд Солонгосын талд морь, хоол хүнсээр тусалж байв. Өдгөө ч хүнсний тусламж, ялангуяа мал явуулдаг гэжээ.
Мөн Хойд Солонгосын 5000-аад иргэн Монголд ажилладаг бөгөөд инэнх нь барилга байгууламж, тариалан, нэхмэлийн үйлдвэр зэрэгт ажиллаж эдийн засгийн ажиллах хүчний нэгэн хэсэг болж байна.
Монголын тал Залуу удирдагч Ким Чен Уны эдийн засгийн шинэ бодлогод туслах санал тавьсан байдаг.
Төв Азийн улс хэрэглээнээс гарсан MiG-21 сөнөөгч онгоцны хөдөлгүүр, хэрэгсэл багтсан 20-иод хэсгийг 1.5 сая ам.долларт худалдаалах тохиролцоог Хойд Солонгостой 2011 онд хийсэн бөгөөд энэхүү хэрэг явдал өнгөрсөн намар Хойд Солонгосын тал мэдэгдэл хийснээр илэрсэн байна хэмээн бичжээ.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (8)