Улирлын үзэмжит, уран зураг шиг үзэгдлүүд намраар тохиодог билээ. Танд манан будан, цас бороо, навчсын сэрчигнээтэй намар цагаар зорих таван газрыг санал болгож байна.
Аглаг бүтээлийн хийд
УБ хотоос баруун хойш 92 км засмал замаар, 7 км шороон замаар явж хүрэх зайд Төв аймгийн Борнуур сумын нутагт оршдог.
Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат юм. Энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.
Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон
Түнхэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Зүүнхараагаас зүүн урагш 35 км зайд (төмөр замаар 45 км) орших тосгон юм. Түнхэлд Монголын төмөр замын өртөө байдаг. Түнхэл тосгон 4 талдаа уулаар хүрээлэгдсэн, Хараа гол дагуух суурин билээ.
Ой мод жимс ногоогоор маш баялаг байгалийн үзэсгэлэнт Хангай нутагт байрлах агаад галт тэргээр хэдхэн цаг яваад хүрчихнэ. Түнхэлийн дүнзэн байшингууд танд үлгэрийг санагдуулна.
Баянбуурал өртөө
Баянбуурал нь Улаанбаатар хотоос хойд зүгт 105 км зайнд байрлах Төв аймгийн Батсүмбэр сумд байрладаг. Энд 1978 онд байгуулагдсан Баянбуурал амралтын газар бий. Хан Хэнтийн нурууны төгсгөл Хүй мандлын сав газар, Баруун Зүүн баянгийн завсар Буурал хангайн өвөрт, Хараа голын хөвөөнөө байгалийн өвөрмөц тогтоц нутаг юм.
Хөвсгөл аймгийн Ханх сум
Улаанбаатар хотоос хол явмаар байвал шүү дээ. Хол ч гэлээ намрын далайг харан тайтгарч, Хөвсгөл нуурын эргээр алхангаа санаа бодлоо цэгцэлж болох юм. Үлгэрийн гэмээр Ханхын намар энэ үеэр цастай байх нь элбэг.
Богд Уул
Хэрэв та Улаанбаатар хотоосоо хол явмааргүй, ойрхон буй намрыг мэдэрмээр байвал Богд Уул руу алхаарай. Энэ уул хотын өмнүүр 40 километр сунаж тогтсон, Хэнтийн нурууны баруун өмнө үзүүр дэх Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр оршдог. Хамгийн өндөр оргил Цэцээ гүн далайн төвшнөөс дээш 2268 метр, түүний дараах Түшээ гүн оргил далайн төвшнөөс дээш 2256 метр болно. Тайгын бүсийн гол бүлгэмдэл болох гацууран ой Монгол оронд гуравхан байдгийн нэг нь Богд хан уулын гацууран ой юм.
Аравдугаар сар тэндээс зурсан юм шиг л үзэгдэнэ вий. Зүйлийн шувууд жиргэхийг сонсож, моддыг түшингээ өөрийнхөө сэтгэлийг аргадаж болох юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)