ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын 14 мега төслийн нэг бол Орано групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ удаа бид хамгийн зөв жишгийг барьж, эхлээд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, түүнд нийцүүлсэн гэрээг УИХ-д танилцуулахаар зорьсон. 1997 оноос хойш энэ ажлыг үе үеийн Засгийн газар урагшлуулахаар зорьж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Цаашид монголын талаас цөмийн энергийн комисс төлөөлнө. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдахаасөмнө 460 саналаас 210 санал дээр нь тохиролцсон байсан. Ирэх долоо хоногоос Засгийн газрын зүгээс хэлцэл үргэлжилнэ" гэв.
М.Жаргал