Өнөөдөр дэлхийн Жорлонгийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид та бүхэнд дэлхийн хамгийн хачирхалтай 20 жорлон, бие засах газрыг танилцуулж байна.
1. Веллингтон, Шинэ Зеланд
Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотын салхи шуургатай далайн эрэг дээрх нийтийн бие засах газрыг барихын тулд 375 мянган Шинэ Зеланд доллар зарцуулжээ.
2. Танзани улсын Барафу бааз
Танзанийн Килиманжаро уулын 4600 метрийн өндөрт хадны ирмэг дээр байх Барафу Камп хази нь жорлонгийн тухай ойлголтыг өндөр түвшинд авчирсан гэж хэлж болно.
3. Крафла, Исланд
Исландын Крафла газрын гүний дулааны цахилгаан станцын ойролцоо үргэлж нээлттэй байдаг энэхүү ариун цэврийн байгууламж нь оньсого мэт. Үүнийг хэн, яагаад суулгасныг хэн ч мэдэхгүй байгаа ч үүнтэй тааралдсан хэн болгон инстаграмдаа зургийг нь хийдэг гэнэ шүү.
4. Исламын урлагийн музей, Катар, Доха
Энэхүү байгууламж нь Прицкерийн шагналт архитектор Иео Мин Пэйгийн зохион бүтээсэн урлагийн бүтээл юм.
5. Жорлонгийн усан оргилуур, Фошан, Хятад
10 мянган суултуур болон шээлт, угаалтуураар хийсэн энэхүү гайхалтай усан оргилуур нь дэлхийн керамикийн нийслэл Фошан хотын Шиван цэцэрлэгт хүрээлэнг чимдэг. 100 метр урт, 5 метр өндөр уг суурилуулалт нь Хятадын зураач Шу Ёнгийн бүтээл билээ.
6. Олдувай хавцал, Танзани
Танзанийн Олдувай хавцал нь хүн төрөлхтний үүссэн гэгддэг Рифтийн хөндийн нэг хэсэг юм. Манай эртний өвөг дээдэс одоогоос 1.9 сая жилийн өмнө зүүн Сэрэнгэтэд бизнес эрхэлж байжээ. Уламжлал ёсоороо энэ жорлон нь монгол жорлонтой төстэй.
7. Матакана, Шинэ Зеланд
Матаканагийн нутгийн иргэд олон жил хүлээсний эцэст 400 мянган Шинэ Зеланд доллар зарцуулж, нийтийн бие засах газартай болсон нь тухайн үедээ олны хэл амыг таталж байлаа.
8. Шуксан уул, Вашингтон, АНУ
Шуксан уулын Сульфид мөсөн голын суурь баазын байгууламжууд нь цэлмэг өдөр Бейкер уулыг гайхалтайгаар харах боломжийг олгодог боловч цаг агаарын хувьд хүндрэлтэй газар юм.
9. Жорлонгийн арал, Белиз улсын Пласенсиа хотын ойролцоо
Робинзон Крузо энд байсан мэт мэдрэмж эхэндээ төрнө. Белизийн Пласенсиа мужийн Карибын тэнгисийн нэгээхэн хэсэгт орших энэхүү арал нь нууцаар дүүрэн. Ядаж л 00-ийн цаас дуусахад дэлгүүр явах хэцүү байх болно.
10. Эко жорлон, Бритиш Колумб, Канад
Канадын Бритиш Колумбиа дахь Спроат нуурын хойд талд орших Тейлор Арм мужийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг энэхүү ногоон бордооны машинаар хийсэн жорлонд та хүссэн хугацаагаараа тухалж болох юм.
11. "Тав тухтай бие засах газар", Чотт эл Джерид, Тунис
Тунисын өмнөд хэсэгт орших Чотт эль Джерид хэмээх том давстай нуурын орчимд Оддын дайн киноны нэгдүгээр ангид Лук Скивалкерын бага насны зураг авалтыг хийж байжээ. Ларсын газар доорх хашаа байшин сүйдсэн байж магадгүй ч Галактикийн эзэнт гүрний замын хажууд байрлах эдгээр "тайтгарал"-ын жорлонгууд сэтгэл татам байх нь гарцаагүй.
12. Tonto Trail, Гранд Каньоны үндэсний цэцэрлэгт хүрээлэн, АНУ
Аризонагийн Гранд Каньоны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамждаг 112 км урт Тонто жим дэх эдгээр жорлонг ашиглавал та өгзгөө түлж мэднэ. Учир нь энд хэт их халдаг.
13. Цөлийн бие засах газар, Силоли, Болив
Боливийн Силоли цөлийн хуурай хэсэгт орших энэхүү задгай жорлонд та тайвшрал, хувийн амьдрал, хоргодох байрыг мартаж болно. Гэхдээ энэ бие засах газарт хэзээ ч дараалал байдаггүй.
14. Тайвань, Тароко үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хүрхрээ угаалгын өрөө
Тайваний Тароко үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Байянгийн хүрхрээ нь 2 км урттай долоон гайхалтай хонгил, олон тооны урсацтай. Энд байрладаг нэгэн угалгын өрөө нь хүрхнээсээ усан хамгамжаа шууд авдаг гэнэ шүү.
15. Schönbrunn Castle жорлон, Вена, Австри
Уг тухтай жорлонг Венийн 17 дугаар зууны үеийн Шёнбрунн шилтгээний өргөн уудам ногоон байгууламжаас олж болно. Хабсбургийн хааны цэцэрлэгчид гараар урласан уг жорлон олон зуун жилийн туршид гоёмсог байдлаа алдаагүй 1441 өрөөтэй төөрдөг цэцэрлэгт бий. Энэ нь Австрийн нийслэл дэх хамгийн том үзмэрүүдийн нэг юм.
16. Хөндийг шимтэн харж болох ариун цэврийн өрөө, Лаос
Азийн уулархаг Лаос улсад энэ мэт жорлонгууд элбэг байдаг. Та энд бие засахдаа байгалийн сайхныг биширч болно.
17. Норвеги, Хулдефоссен хүрхрээ
Норвегийн Фордегийн ойролцоох Хулдефоссен хүрхрээний дэргэдэх уг жорлон яг л Монголын гэр хорооллын жорлонтой адил харагдаж байгаа биз.
18. Mr Toilet House, Сувон, Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын Сувон хот нь бие засах газарт бүрэн зориулагдсан зугаа цэнгэлийн парктай. Тус хотын даргыг Сим Жэ-дак гэдэг бөгөөд түүнийг "Ноён Жорлон" гэж хочилдог. Учир нь тэр Дэлхийн жорлонгийн холбооны анхны ерөнхийлөгч юм. Тиймдээ ч хотоо сайхан жорлонтой байлгахыг эрмэлздэг.
19. Segantini hut бие засах газар, Швейцарь
19 дүгээр зууны Австри гаралтай зураач Жованни Сегантини амьдралынхаа сүүлийн жилүүдийг одоогийн Сегантини Хут гэгддэг Гэгээн Мориц ууланд амьдарч, Швейцарийн оргилуудыг өөрийн бийрээрээ буулган авчээ. Түүний уран бүтээлээ туурвиж байсан 2731 метр өндөр байршилд байрлах уг жорлон нь амралтын газрын дэргэд байдаг.
20. АНУ-ын Аляска муж, Чена халуун рашаан амралтын газар
Хэрвээ Сантад гадаа амьдрах байр байгаа бол энэ нь Аляскийн Фэйрбанкс дахь Чена халуун рашаан амралтын газар дундуур урсах голын эрэг дээрх дүнзэн байшинтай төстэй байх нь дамжиггүй. Амралтын газар нь мөсөн сийлбэр, тэр дундаа баатруудын дүр төрхийг харуулсан мөсөн урлал, мөсөн жорлонгийн сийлбэртэй гэнэ шүү. Энд л дэлхийн хамгийн хүйтэн жорлон байдаг байх.
Л.Баяр