Өнөөдөр дэлхийн Хүүхдийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид танд яруу найрагчдын хүүхдэдээ бичсэн шүлгүүдээс хүргэж байна.
Яруу найрагч Ц.Гончиг - Яавал аав нь чам шиг
Яавал аав нь чам шиг
Жирийн цас будрахад
Гүн ухаантан мэт гайхашрах вэ?
Яавал аав нь чам шиг
Жижигхэн алганыхаа ард
Бүгдээс нуугдаж чадах вэ?
Яавал аав нь чам шиг
Тогтоол усыг гутлаараа туучаад
Бороо... бороо гэж хөөрцөглөх вэ?
Яавал аав нь чам шиг.
Толь мэт нуурын мандлыг заагаад
Тэнгэр... тэнгэр гэж нэрлэх вэ?
Яавал аав нь чам шиг
Чиний мэддэг үгээр
Яруу найраг мэт ярьж сурах вэ?
Б.Одгэрэл - Үл таних зочин
Өнөөдөр нэгэн үл таних зочин манайд ирлээ
Өр зүрх минь түүнийг харуут нэг л хачин догдоллоо
Гэрийн минь босгоор дуу шуутай дайран орж
ирснээ
Гэнэт алжаасан мэт бөхийн бөх нойронд автан
унтлаа
Хөл гарынх нь арьс хөгшин хүнийх шиг үрчгэр
болоод эмзэг турьхан юм
Хөөрхий тэр хэлгүй, бас ганц ч шүдгүй юм
Хязгааргүй сансрын салхинд аяншиж нялхарсан
улаан царайт юм
Хайр дурлал, гялбалзсан догдлолын бядагч
бяцхан тэнгэр мэт юм
Ирсэн газар нь тодорхойгүй тэр аянчныг
Эхнэр минь хөл алдан бөөцийлөх юм, энхрийлэх юм
Эрхэм алдрыг нь мэдэхгүй түүнийг би баахан
харж сууснаа
Эртний дотно танил шиг ээ тэврээд зөөлөн үнслээ
Ертенцийн хамгийн ядуу, хамгийн яруу,
хампийн хэврэг
Хамгийн арчаагүй, чармай нүцгэн зочноо
Ердийн хуучин даавуугаар ороож орчлонгийн
ичгүүрээс аварлаа
Тусыг ул санах, Талархлыг ул мэдэх тийм гэнэн юм тэр
Тун саяхан ирсэн ч цуу нь аянгын хурдаар тарах
Алдар цуутан юм тэр
Тухалж буусан гэртээ бяцхан үймээн дэгдээгч
Баяр баясгалан авчрагч, инээд гайхширал
төрүүлэгч юм
Туг барьсан зоригтон шиг амьдрал, итгэл
ялалтыг
Тунхаглан зарлагч юм
Мушилзан инээж, үрчигнэн уйлж, хоол нэхэн
Hyyp pyy минь гэнэт рашаалж мэдэх
Тэр хүндэт гийчиндээ би
Тэсгэлгүй хайртай болсноо гэнэт мэдрээд
Муруй хазгай, алсын гэрэлт аяных нь харгуйд
салшгүй
Дагуул нь болохоо өөрийн мэдэлгуй амлалаа
Өдөр бүхэн, сар бүхэн айлчилдаггүй үлэмжийн
ховор тэнгэрлэг зочин минь
Өнө эртний ерөөлөөр заагч одны гэгээнд
үүдийг минь онож буусан
Үхлээс намайг гэтэлгэх, үйлийн тэмдэгт үр,
элч болохыг танилаа.
Яруу найрагч Б.Лхагвасүрэн
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд
Нөгөө нь үлдэх юм шиг дэвэрч байгаа
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...
Яруу найрагч Г.Хашбаатар - Чиний, анх шувуу харсан өдөрт... /Хүүдээ... /
Хүү минь, үүнийг шувуу гэдэг юм.
Удахгүй чи махыг нь идэж,
Унтахдаа өдийг нь дэрлэнэ.
Магадгүй торонд хийж,
Магтаалын сайхнаар нэрлэнэ.
Хүү минь, чи нэг л өдөр нисч сурна.
Хүмүүс махыг чинь зулгааж,
Хүчээр өдийг чинь зумлана.
Магадгүй тайзан дээр суулгаад
Магтаалын сайхнаар хэмлэнэ.
Хүү минь, биднийг хүн гэдэг юм.
Удахгүй чи бидэн шиг
Мартах, санахын зовлонг
Манан дотроос тоншино.