Монгол Улсын гавьяат тамирчин Очирын Одгэрэлийн нэрэмжит насанд хүрэгчдийн самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А заалнаа өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд эрэгтэй спорт болон байлдааны самбо бөхийн тус бүр долоон жин, эмэгтэй спортын долоо байлдааны самбын таван жинд аваргуудаа тодруулах юм.
Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 20 байгууллага, клубийн 150 гаруй тамирчин хүч үзэж байна. Очирын Одгэрэл нь 1972 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, үндэсний бөхийн Улсын заан хүн юм. Мөн тэрбээр самбо бөхийн дэлхийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин цолтой.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)