УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Ц.Туваан үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Монгол бол зэсийн орон. Дэлхийд 10-т ордог. Зэсээ баяжмал байдлаар экспортолдог. Дотооддоо багахан хэмжээний зэс үйлдвэрлэдэг. Бид зэс хайлуулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ээлжнийхнийг "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн барина. Дараагийн үйлдвэрийг говийн бүсэд барина. Хүхрийн исэл бол хуурай байдалд шилжүүлэх үү, хүхрийн хүчил болгох уу гэдэг асуудал бий. Бид хүхрийн хүчлийг импортоор авахгүй, үйлдвэр байгуулна" гэв.