ЭШЛЭЛ 1
Улаанбаатар хот 2 сая хүнтэй болсон. 1984 оноос хойш нэг ч эрчим хүчний эх үүсвэр бариагүй дандаа худаг, автобусны буудал гэх мэт сонгуульд зориулсан ажил хийсээр ирсэн. Ирэх 4 жилд Улаанбаатар өөрчлөгдөнө.
ЭШЛЭЛ 2
Туулын хурдны зам Налайхаас Дарханы зам хүртэл Улаанбаатарын урдуур хийгдэнэ. Энэ ажлыг бид Дарханы зам шиг сунжирсан ажил болгохгүйн тулд техник, инженерын судалгаа маш сайн хийгдсэн.
ЭШЛЭЛ 3
Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ больсон. Хот сүүлийн 40 орчим жил эрчим хүч, дулааныхаа асуудлыг шийдэх дорвитой ажил хийгээгүй. 10 жилийн өмнө Амгалан ДЦС-ыг барьж, энэ жил өргөтгөсөн. Ирэх жилүүдэд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
ЭШЛЭЛ 4
Хот үер усны эрсдэлээс сэргийлэхийн тулд 64 байршилд 106 км далан сувгийн ажил хийх шаардлага бий. Энэ ажлыг дотоодын санхүүгийн эх үүсвэр болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Түүнчлэн хотын дундуур урсдаг голуудын эх дээр тохируулгатай нуур, цөөрөм хийхээр төлөвлөсөн.
ЭШЛЭЛ 5
Метро нь газар дор байрлах дизайнаар явахаар болсон. Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэж, буудлууд баригдана. Улирлаар нь авч үзвэл Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа нь үндсэндээ 160-200 хоног байна.
ЭШЛЭЛ 6
Гадна метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана гэдгийг зөвлөх үйлчилгээ танилцуулсан. Шугамын урт нь 17.7 км, өртөөний тоо 14, дундаж хурд 39.2 км/цаг, 2.1 тэрбумын санхүүжилтээр баригдана.
ЭШЛЭЛ 7
Метроны трассыг Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл нийтдээ 17 км явна. Арванхоёрдугаар сард багтаж Туулын хурдны замын тендерийг зарлана. Харьцангуй газар чөлөөлөлт багатай. Налайхын замын төгсгөлөөс Туул голынхоо хойд эргийг барьж яваад дундаа буулгах, авах дөрөвхөн орц, гарцтай. Хамгийн сүүлд очих цэг нь Дарханы хурдны зам, Өвөрхангайн зам дээр очно.
ЭШЛЭЛ 8
Нийт замын урт нь 33 км. Дөрвөн эгнээ, хайрцган зам нуруу бүхий хийцлэлтэй анхны зам болно. Зургийн ажил дууссан. Төсөв эцэслэгдсэн. Одоо НИТХ, нийслэлийн 2025 оны төсвийг арванхоёрдугаар сарын 1,2 -нд батлахаар Туулны хурдны замын тендерийг зарлана. Өмнөх олон жилийн алдаанууд байгаа. Дарханы замыг барихад гаргасан алдаа, ажил нь эхлээд дуусдаггүй, энэ бүхнийг тооцоолж өнгөрсөн 30 хоногийн хугацаанд анх удаагаа инженерийн бэлтгэл ажлыг хийлээ. Цемент үйлдвэрлэгч ААН-үүдтэй уулзлаа. Арматурын төмөр үйлдвэрлэдэг компаниудтай бас уулзлаа. Дотоодын компаниудын материалаар замаа хийнэ.
ЭШЛЭЛ 9
Шахуу хугацаа тавьсан. 24-30 сарын хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувьтай буулгах боломжтой.
ЭШЛЭЛ 10
Тусгай замын автобус буюу BRT, хөнгөн галт тэрэг буюу Трамбайн ажлыг ирэх онд эхлүүлнэ.
ЭШЛЭЛ 11
20 МИНУТЫН ХОТ концептын дагуу жишиг Сэлбэ, Баянхошуу хот байгуулна. 20,000 яндан, 20,000 нүхэн жорлонгүй болно.
ЭШЛЭЛ 12
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, бие даасан байдлыг сайжруулж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулж, дотоодын эх үүсвэрээр хэрэглээг хангана.
ЭШЛЭЛ 13
Хөрсөнд булагдах хог хаягдлын хэмжээг бууруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ. ХУД-ийн 20-р хороонд арьс шир, ноос боловсруулж бохирдол үүсгэж буй аж ахуйн нэгжүүдийг нийслэлээс нүүлгэн шилжүүлж, Туул гол сав газрын бохирдсон хэсгийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх замаар хотын иргэдийн сайжруулна.
ЭШЛЭЛ 14
Хөнгөн галт тэрэг, LRT, трамбай бол нэг нэр томьёо. Сүүлийн жилүүдэд LRT улстөрчдийн хэрүүлийн алим болоод удаж байна. LRT-ийн ТЭЗҮ-г боловсруулах ажил түгжрэлийг бууруулах төслийн нэгж дээр хийгдэж байгаа. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан трамбайны нэг шугам хийгдэнэ.
ЭШЛЭЛ 15
Зунжин худалдааны төв урагшаа долоо, зургаа, таван буудал, 32-ын тойрог, урагшаагаа Сүхбаатарын талбайг тойроод буцаж явна. Яагаад бүх чиглэлүүдийг төв талбай дээр авчраад байна вэ гэхээр талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байна.
ЭШЛЭЛ 16
Трамбай нь метроны төсөвт өртгөөс 10 дахин бага, хийж хэрэгжүүлэх хугацаа нь 3 жил. Хэд, хэдэн хүндрэлтэй зүйл байгаа нь долоон буудал орчимд замын трассыг гаргахад газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ.
ЭШЛЭЛ 17
Ирэх дөрвөн жилд хоёр BRT буюу тусгай замын автобусны шугамыг хийж дуусгана. Нэгдүгээр шугам нь Сонгинохайрхан дүүргийн толгойтоос эхлэлтэй гэмтлийн эмнэлгийн араар яваад 3,4 дүгээр хорооллын дунд тусгай замаа тавиад Тасганы овоогоор уруудаад хойд тойруугаараа яваад Сансраар уруудаад Нарантуул худалдааны төв дээр очно.
ЭШЛЭЛ 18
Нөгөө шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явна. Учир нь Энхтайваны гүүрийн зорчих хэсэг нь хоёр машин, нэг урсгалтай авч яваа. Тэгэхээр хоёр урсгалтай дөрвөн эгнээтэй нарийн замын нэгийг нь тусгай замын автобусд зориулчих юм бол түгжрэл бүр дийлдэхээ болино.
ЭШЛЭЛ 19
Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.
ЭШЛЭЛ 20
Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудлыг машинтай зүйрлэвэл шар гэрэл нь асчихсан, аваарийн байдалтай яваа. Цаашид эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Улсын бүртгэлийн байгууллагаас тавдугаар ДЦС орон нутгийн өмчит компанийн нэрийг нь авсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар Хэмнэлтийн хуулийн дагуу шинээр компани байгуулах тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авна.
ЭШЛЭЛ 21
ТЭЗҮ нь бэлэн болсон. "Power China" компанийн хийсэн 300 MВт-ын ДЦС-ын ТЭЗҮ-г Эрчим хүчний яам дахин шинэчилж манайд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хоёрдугаар ЦС-ын ард талд баригдана. Төр хувийн хэвшлийн хүрээнд тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлана.
ЭШЛЭЛ 22
500 мянган хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээ 2 сая хүний хэрэгцээг хангаж чадахаа нэгэнэт өнгөрсөн. Тиймээс өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийддэггүй зөвхөн сонгууль тохиолдуулж сургууль, цэцэрлэг нээдэг, худагт тууз хайчилдаг, автобусны буудал нээдэг ийм байдлаар маш олон арван жилийг ардаа үдсэн.
ЭШЛЭЛ 23
Нэг зам нээсэн ч очиж тууз хайчилдаг. Эргээд харахад 1984 оноос хойш Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. 2014 онд Амгалангийн ДЦС-ыг барьсан. Энэ жил өргөтгөсөн. Гэсэн ч хотын дулаан хангамжийн асуудлыг машинтай зүйрлэвэл шар гэрэл нь асчихсан явж байна.
ЭШЛЭЛ 24
Эрчим хүчний хувьд Улаанбаатар хот энэ өвлийг хэрхэн давах эсэх дээр аваарийн байдалтай явж байна. Цаашид эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Сэтгэгдэл (3)