Доналд Трамп COVID-19-ийн вакцинд эргэлзэгч, ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч асан Роберт Кеннедиг Эрүүл мэндийн нарийн бичгийн даргаар сонгожээ. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө хойш шинэ засаг захиргаагаа үргэлжлүүлэн бүрдүүлсээр байгаа юм.
Кеннеди нь өмнө эрүүл мэндийн талаар худал мэдээлэл тарааж байсан түүхтэй нэгэн. Хэрэв түүний нэр дэвшүүлснийг Сенат соёрхон баталвал тэрбээр хүнсний аюулгүй байдлаас эхлээд эмнэлгийн судалгаа, халамжийн хөтөлбөр хүртэл бүх зүйлийг хянадаг асар том агентлагийг удирдах болно.
Роберт Фрэнсис Кеннеди нь 1954 оны нэгдүгээр сарын 17-нд төрсөн. RFK Jr. хэмээх нэрээр нь алдаршсан, Америкийн улс төрч, байгаль орчны хуульч , вакцины эсрэг тэмцэгч , хуйвалдааны онолч юм.
Тэрбээр вакцины эсрэг сурталчилгааны бүлгийн дарга бөгөөд COVID-19-ийн вакцины талаарх эсрэг байр сууриа тууштай илэрхийлсээр ирсэн.
Тэрбээр улс төрчийн гэр бүлээс гаралтай. АНУ-ын ерөнхий прокурор , сенатор Роберт Кеннедигийн хүү, АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди, сенатор Тед Кеннеди нарын ач хүү юм.
Л.Баяр