Монгол Улсын “ТОП-100” аж ахуй нэгжийг алдаршуулж, шагнал гардуулах ёслол боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаагаараа энэ удаагийн ёслол онцлог юм. Эдгээр 250 аж ахуй нэгжийн борлуулалтын орлогын дүн ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн төлсөн татвар нь нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлсэн байна. Ирэх оноос ТОП 500 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргана. Энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх шинэ үзүүлэлт болохын зэрэгцээ жижиг дунд бизнес идэвхжиж, хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.