1955 оны 11 дүгээр сарын 15-ны энэ өдөр ОХУ-ын баруун хязгаар Санкт-Петербург хотын метро нь нээлтээ хийж байв. 2019 оны байдлаар 5 шугам, 72 өртөөтэй. Мөн төмөр замын 5 өртөө тус хотод бий.Метроны буудлуудын орчны заслыг хийхдээ урлагийн төрөл бүрийн арга хэрэглэж, өөр хоорондоо ялгаатай хийцээр бүтээсэн нь дэлхийн хамгийн анхаарал татахуйц метроны шугам хэмээн нэрлэхэд хүргэсэн гэдэг.
Санкт-Петербург хотын газарзүйн өвөрмөц онцлогоос шалтгаалан дэлхийн хамгийн гүнд оршдог метроны хонгилтой. Өдөр тутам 2 сая зорчигчдод үйлчилдэг тус метро нь дэлхийд ачааллаараа 19 дүгээрт ордог.
Ташрамд, манай улс 2029 онд метротой болно.
Л.Баяр