УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хүн төвтэй гэж ярьж байгаан бол яагаад ордныхоо хашааг авчихаж чадахгүй байгаа юм бэ. Нийслэл хот хашаануудаа буулгаад байхад хотын төвдөө цайз хэрэмтэй. Ийм байж УИХ өнөөдөр хүн төвтэй гэж ярих юм уу. Иргэдтэй уулзъя гэхээр төрийн хамгаалалт нь хаачихсан. Төрийн ордоны нэг давхарт иргэд аж ахуйн нэгжүүдтэй уулзах өрөө ч алга байна. Парламент чинь хаалтай л байна шүү дээ. Захын компани иргэдтэй уулзах өрөөтэй байдаг" гэв.
Д.Батчулуун