НИТХ-ын хуралдаан болж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө үг хэллээ.
Тэрбээр "Үйл ажиллагааны хөтөлбөрийн хотын дарга ганцаараа биелүүлж амжихгүй, чадахгүй. Бид хамтарч хэрэгжүүлнэ. Ажил хариуцсан нутгийн захиргааны байгууллагын зарим дарга нарт бодит шүүмж хэлээд байгаа юм. Ажлыг нь жаахан мэддэг болохоор би үг хэлээд байгаа юм. Түүнийг зөвөөр хүлээж авбал өөрсдөд нь л хэрэгтэй. Ямар ч төлөөлөгч хэлж болно.
Ганц үг хэлчихээр гомдож туниад Х.Нямбаатар дарга руу мессеж бичихээ болиоч ээ.
Буруу, зөрүү ойлголт өгдөг явдлаа больцгоо. Бид уулзаад л ярьчихна шүү дээ. Үг дааж сур, ажил төрөл явахад хэрэгтэй. Энэ олон хүнийг Улаанбаатар хотын дарга ганцаараа захирч чадахгүй шүү дээ. Бүгдтэй нь уулзах зав ч байхгүй. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид та нарыг хянаж ажиллана. Би үнэн бодит зүйлийг л хэлсэн. Төрийн ажил хэцүү шүү дээ. Хотын орлогч даргаар 3 жил ажилласан. Жаргал, зовлонг нь мэднэ.
Дугаар олголттой холбоотой гаргасан шийдвэртээ үнэнч байгаа хүн би. Машин зардаг нэг ч амраг садан, найз нөхөд надад байхгүй.
Өнгөрөгч хоёрдугаар сард тогтоол гаргасан Нийслэл хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Түгжрэлтэй ингэж тэмцэхээс аргагүй. Мянган хонгилын зам, гүүр барьсан ч дугаар олголтыг хязгаарлахгүй бол шийдэгдэхгүй" гэлээ.
М.Жаргал