2024 оны Дэлхийн миссийн титмийг Дани улсын иргэн Виктория Кьяэр Теилвиг хүртсэнээр тус тэмцээнд түрүүлсэн анхны Дани бүсгүй боллоо. Өдгөө 21 настай, бүжигчин, энтрепренёр, хуульч мэргэжилтэй тэрбээр бямба гаргийн орой Мехико хотод, жил бүр зохиогддог гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 120 гаруй оролцогчийг ялж түрүүлэв.
Энэ жилийн финалын шалгаруулалтад дуучин Робин Тикийн тоглолтыг үзүүлсэн бөгөөд хөтлөгчөөр “Saved by the Bell” шоуны од Марио Лопез, мисс асан Оливиа Кулпо нар ажиллав.
Тэмцээний зохион байгуулагчид пүрэв гарагт үндэсний хувцастай тайзан дээр алхах урьдчилсан шалгаруулалтын дараа шилдэг 30 оролцогчийг авч үлдсэн. Хагас шигшээд шалгарсан оролцогчид усны хувцастай үзүүлбэр үзүүлж, улмаар шилдэг 12 нь финалд тунасан билээ.
Нигерийн Чидимма Адетшина нэгдүгээр байрт, Мексикийн Мария Фернанда Белтран хоёрдугаар байрт шалгарчээ. Тайландын Сучата Чуангсри, Венесуэлийн Илеана Маркес Педроза нар удаалж, 28 настай ээж Педроза тавдугаар байрт жагсав.
Сонирхуулахад, энэ жил "Miss Universe"-ийн 72 жилийн түүхэнд анх удаа 28-аас дээш насны эмэгтэйчүүд оролцохыг зөвшөөрсөн юм.
Л.Баяр