Өнгөрсөн онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурдсанаар уур амьсгалын хямрал дэлхийн олон тэрбум хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй агаарын чанарт шууд нөлөөлөхүй байна.
Эдгээр хотуудын дийлэнх нь буюу 83 нь Энэтхэгт байдаг гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжийг 10 дахин давсан уг хотуудын агаарын чанар өдөр ирэх тусам муудсаар буй.
Судалгааны явцад нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ыг тусгайлан авч үзсэн байдаг. Энэ нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм.
Амьсгалах үед PM2.5 уушигны эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Энэ нь түлшний шаталт, шороон шуурга, хээрийн түймэр зэрэг эх үүсвэрээс үүдэлтэй бөгөөд астма, зүрх, уушигны өвчин, хорт хавдар, амьсгалын замын бусад өвчин, түүнчлэн хүүхдийн уураг тархины гажгийг үүсгэдэг.
Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн хагас сая хүн амтай Бегусарай хот нь ДЭМБ-ын заавраас 23 дахин их буюу PM2.5-ын жилийн дундаж агууламж 118.9 байв. Энэ нь өнгөрсөн онд дэлхийн хамгийн их бохирдолтой хотын жагсаалтыг өнгөлөх шалтгаан болсон. IQAir-ийн зэрэглэлд түүний араас Энэтхэгийн Гувахати, Ассам; Дели; болон Мулланпур, Пенжаб зэрэг хотууд багтжээ.
Л.Сайнаа