Их Британид төвтэй “Open Source Centre” ашгийн бус судалгааны байгууллагын хиймэл дагуулаас авсан гэрэл зургийн дүн шинжилгээгээр Орос энэ оны гуравдугаар сараас хойш Хойд Солонгост сая гаруй баррель газрын тос нийлүүлсэн гэсэн тооцоо гарчээ.
"Уг газрын тос бол Украин дахь дайныг өдөөх зорилгоор Пхеньяны Москвагаас илгээсэн зэвсэг, цэргүүдийн төлбөр" гэж тэргүүлэх мэргэжилтнүүд, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми ВВС-д ярьсан байна.
Эдгээр шилжүүлэг нь улс орнууд Хойд Солонгост бага хэмжээгээр газрын тос худалдахыг хориглож, улмаар цөмийн зэвсгийг цаашид хөгжүүлэхээс сэргийлэх НҮБ-ын заалтыг ноцтой зөрчиж байгаа юм.
Хиймэл дагуулын зургуудад сүүлийн найман сарын хугацаанд Хойд Солонгосын арав гаруй нефть тээвэрлэгч усан онгоц Оросын Алс Дорнод дахь нефтийн терминалд нийт 43 удаа ирснийг баталсан юм.
Хойд Солонгос бол нээлттэй зах зээл дээр газрын тос худалдаж авах эрхгүй дэлхийн цорын ганц орон юм. НҮБ-аас хүлээн авч болох цэвэршүүлсэн нефтийн баррель хэмжээг жил бүр 500 мянгаар хязгаарласан нь хэрэгцээт хэмжээнээс хамаагүй доогуур байдаг. Уг баримтуудад ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас тайлбар өгөөгүй байна.
Л.Баяр