Пакистаны алслагдсан бүс нутгаар явж байсан 200 хүнтэй автомашины цувуу руу үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас 41 хүн, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгджээ.
Эдгээр машинууд Афганистаны хилийн ойролцоох Пакистаны Куррам овгийн дүүргийг дайран өнгөрөхдөө халдлагад өртсөн гэж тус нутгийн цагдаагийн дэд комиссар мэдэгдэв. Зэвсэгт этгээдүүд эхний ээлжинд цувааны цагдаа нарыг онилсон гэж мужийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
Энэ жил тус улсад олон арван хүний амийг авч одсон шашны бүлэглэлийн хүчирхийлэл газар авсан тул цагдаа нар цувааг хамгаалж явах үүрэгтэй байв.
Халдлагын улмаас 41 хүн амиа алдаж, 16 хүн хүнд шархадсан. Хайбер Пахтунхва мужийн ерөнхий нарийн бичгийн дарга Надим Аслам Чаудри Ройтерс агентлагт хэлэхдээ, энэ төрлийн халдлага газар авах хандлагатай байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авахгүй бол алдагсдын тоо "өсөх магадлалтай" гэжээ.
Л.Баяр