Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн "Хангарди" найрлын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолт “Улаанбаатар театр”-т энэ сарын 23-ны 18 цагт болно.
Энэхүү тоглолтод найрал хөгжмийн бүтээлүүдээс гадна дууны болон гоцлол хөгжмийн уран бүтээлүүд эгшиглэх бөгөөд Улаанбаатар театрын гоцлол хөгжимчид Х.Бархүү /СТА/, А.Мөнгөн /СТА/, Н.Отгончимэг /СТА/, Б.Гэрэлтуяа /СТА/, Б.Мягмарцэрэн /СТА/ нар соло бүтээлүүдийг удирдаач Б.Эрхэмбаяр /СТА/-ын удирдлаган дор олон нийтэд хүргэхээр зэхээд байна.
Энэ үдэш дуучин С.Ганзориг /МУ-ын Ардын жүжигчин/, Ц.Төвшинтөгс /МУ-ын Гавьяат Жүжигчин/, Д.Баасанжав /МУ-ын Гавьяат жүжигчин/, Г.Хонгорзул /МУ-ын Гавьяат жүжигчин/ , Ж.Буянтогтох /СТА/ нар ая дуугаа өргөн барих юм.
Л.Баяр