Нэг талаас Ромын хамба лам Францис, хүн бүрт нээлттэй, нигүүлсэнгүй Католик сүм, зовлон зүдгүүрийн шархыг боож өгөхөд бэлэн "хээрийн эмнэлэг" шиг хүн. Нөгөө талд Пап лам болон түүний шинэчлэлийн эсрэг байр суурьтай байгаа цөөн боловч чанга дуу хоолойтой цөөнх хоорондын тулаан эд өрнөж байна.
Сөрөг хүчний албан бус удирдагч нь АНУ-ын кардинал Рэймонд Берк бөгөөд сүмийн хууль зүйн мэргэжилтнүүдийн нэг юм. Хэв маяг, арга барилынхаа хувьд тэр эртний сүмийн чиг баримжааг ирэлхийлсээр ирсэн хүн юм. Өөрөөр хэлбэл түүний үзэл баримтлал хуучинсаг, уламжлалт үзэл баримтлалтай яг таг нийцдэг. Францис сүмийн сургаал, зарчмуудыг баримталдаг боловч номлолд нь саад болж байна гэж үзсэн учир сөрөг хүчнийхэн түүнийг зайлуулахыг оролдох болжээ.
Францисийг эсэргүүцдэг хүмүүс түүний ЛГБТQ хүмүүст найр тавьж, салсан болон дахин гэрлэсэн католик шашинтнуудыг ивээх болсонд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлдэг. Тэд түүний цагаачид болон цаг уурын хямралд анхаарлаа хандуулж байгаад дургүй бөгөөд оронд нь хууль тогтоодог пап ламыг хүсч байгаа юм.
Ромын пап ламын гол үүрэг нь үйлчлэлд төвлөрсөн, Христийн шашны захиасыг дэлхийд хүргэхийг эрмэлздэг даруухан сүм байгуулах нэгэн гэж номлодог. Сөрөг хүчний дайралтууд нь Францисийг өвтгөж магадгүй ч тэр өрсөлдөгчдөө дарах гэж оролддоггүй гэдгээ мэдэгдсээр ирсэн. Тэрбээр мөн өөрийнхөөсөө өөр үзэл бодолтой байсан Ватиканы хэлтсийн дарга нарыг ч халахгүй гэж амлаж байсан ч удаатай.
11 дэх жилдээ пап ламын суудалд заларч буй түүний 87 насны төрсөн өдөр ирэх ням гарагт тохиож буй. Гэвч түүний эрүүл мэндийн байдал тааруу байгаа учир түүнд дэмий үрэх цаг байхгүй.
Гэвч эцэст нь Францисийн тэвчээр тас үсрэв бололтой. Тэр олон жилийн турш өрсөлдөгч байсан Беркийг эрх ямбаны зарим хэсгийг хураан авахаар бүр мөсөн шийдсэн нь олны анхаарлыг татаад буй. Тодруулбал, түүний 4,488 м2 талбайтай орон сууцны татаас болон сарын тэтгэлэгийг хурааж буй явдал юм.
Папын намтар судлаач Остен Иверэй CNN-д "Францис надад сүмийн эсрэг олон буруу зүйл ашигласан тул Кардинал Беркийн орон сууц, цалинг хурааж байна гэж надад хэлсэн. Түүний тэвчээр эцэст нь дууссан нь ойлгомжтой. Удаан хугацаанд Кардинал Берк Францисийн эрх мэдэл, сургаалтд эргэлзэж байсан. Энэ нь аль ч байгууллагад байх ёстой зүйл мөн боловч эв нэгдлийг сахин хамгаалсаар ирсэн нь пап ламын л ач тус. Францис шүүмжлэлд өртөж байгаадаа баяртай байгаа ч кардиналууд Пап лам болон түүний залгамжлагчдыг гутааж байгаад тэр сэтгэл гонсгор байгаа" гэжээ.
Талуудын маргаан хурцдаж, шашинд итгэгчид хоёр хуваагдвал цаашлаад мөргөлдөөн гарах, улмаар шашины үнэн чанар утгаа алдах эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна.
Л.Сайнаа