Лхагва гарагт Нидерландад болсон бүх нийтийн сонгуульд барууны үзэлтэн, улс төрч Гирт Вилдерс болоод түүний намынхны санаанд оромгүй ялалтыг авсан нь олон улсын хэвлэлүүдээр шуугиан тарив. Европ даяар баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтнүүд Голландын Трамп гэж хочилогддог түүнд баяр хүргэхээр яаравчлав. Түүний үсний засалт, алдартай, гал цогтой үгс, өөрийн гэсэн өвөрмөц зан авирын нь түүнийг ийм хоч авахад хүргэсэн байна. Гирт Вилдерсийн олон нийтэд илэрхийлсэн үзэл бодол, тэр дундаа лалын шашинтнуудын цагаачлалыг терроризмтэй холбож, сүм хийд, Коран судрыг хориглохыг уриалсан зэрэг нь 2004 оноос хойш цагдаагийн хатуу хамгаалалтад ороход нөлөөлсөн гэдэг.
Вилдерс ялгаварлан гадуурхахыг өдөөсөн хэрэгт буруутгагдаж байсан ч дараа нь цагаадсан. Мөн 2009 онд түүнийг Их Британид нэвтрүүлэхээс татгалзсан юм. Гэвч Европын хэт барууны үзэлтнүүд тэдний үзэл бодол олон нийтийн дунд илүү түгээмэл болсон гэж үзэж байна.
"Өөрчлөлтийн салхи энд байна!" Нидерландын сонгуулийн дүнг үзээд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ийн тунхаглав. Тэрбээр Гирт Вилдерсийн нэгэн адил цагаачлалын эсрэг сэдвүүд, түүнчлэн Брюсселийн Евроскептицизмийг доромжлох тал дээр том хүн билээ. Бельгид Нидерландын Гиерт Вилдерстэй адил сонгуулийн амжилт гарна гэж найдаж буй Фламандын хэт барууны тусгаар тогтнолын удирдагч Том Ван Грикен "Манайх шиг намууд Европ даяар явж байгаа" гэж шууд дүгнэсэн мөн олон нийтийн шүүмжлэлд өртсөн.
Энэ үеэр эсрэг байр суурьтай байдаг зүүний үзэлт улс төрчид дор бүрнээ айдастай байгаа гэж олон улсын хэвлэлүүд эш татав.
Уг нь тэр өөрөө ч ийм олон суудал авна гэж төсөөлөөгүй байв. Лхагва гарагт гарах үр дүнгийн талаар олон нийтийн сүлжээгээр цацсан бичлэгээс түүний гайхсан баярласан давхцаж, бүжиглэж буйг харж болно. Анхнаасаа тэд амжилтад ойрхон гэдгээ төсөөлөөгүй байсан. Түүний багийнхан өөрсдийн гэсэн байргүй тул намынхаа байранд өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Голландын сонгогчдын анхаарлыг татсан зүйл бол дараах зүйлс байв.
Вилдерс цагаачлалыг хязгаарлах, Голландын орон сууцны хямралтай тэмцэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарлаа хандуулж байна. Тэрбээр сонгууль дөхөхөөр лалын шашинтнуудын эсрэг яриагаа далд хийв. Өрсөлдөгчидтэйгээ харьцуулбал телевизийн мэтгэлцээнд түүний илүүрхэл мөн нөлөөлсөн байж мэдэх юм.
Мөн улс төрийн гол намууд цагаачлалыг кампанит ажлынхаа гол хэсэг болгосон. Энэ нь Голландын олон сонгогчдыг тус намын төлөө саналаа өгч магадгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Гирт Вилдерс Нидерландын улс төрийн тавцанд хамгийн урт бөгөөд хамгийн чанга цагаачлалын талаар кампанит ажил хийсэн нь нэгэн юм.
Мөн Вилдерсийг амжилтанд хүрэхэд нь санамсаргүй байдлаар тусалсан нь хүн бол түүний өрсөлдөгчдийн нэг байв. Баруун төвийн VVD-ийн удирдагч Дилан Есилгөз-Зегериус кампанит ажлынхаа үеэр Вилдерстэй эвсэх хаалгыг нээжээ. Энэ нь түүний намын хэт даврагч дүр төрхийг зөөлрүүлэхэд тусалсан.
Энэ бүхэн Европын хувьд юу гэсэн үг вэ?
Гирт Вилдерс нь Нидерландын парламентын хамгийн том намын дарга байж болох ч түүнд дангаараа засгийн газар байгуулахад хангалттай суудал байхгүй. Улс төрийн наймааны долоо хоногууд түүнийг хүлээж байна.
Вилдерс улс төрийн хамтрагчдыг олохын тулд зарим бодлогодоо буулт хийх шаардлагатай болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ цаг мөчид Гирт Вилдерс улсынхаа дараагийн Ерөнхий сайд байх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тийм бол Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэд хэдэн шалтгааны улмаас хурцадмал, маргаантай болж магадгүй юм.
Вилдерс Нидерландыг Европын холбооноос гаргахын төлөө шаргуу кампанит ажил хийсэн. Тэрбээр энэ санааг Голландын ихэнх сонгогчдын дунд түгээмэл биш гэдгийг ил тод хүлээн зөвшөөрч байгаа ч Нидерланд Европын холбооноос гарах бүх нийтийн санал асуулга явуулахыг эрмэлзэж магадгүй юм.
Европын комисс санаа зовохгүй байгаагаа пүрэв гарагт мэдэгдэв. Энэ нь Нидерландад Европын холбооны үүсгэн байгуулагч гишүүний хувьд тус холбооны үйл хэрэгт хүчтэй оролцсон хэвээр байх болно гэдэгт найдаж байна гэж хэвлэлийн төлөөлөгч Эрик Мамер хэлэв. Гэхдээ Брюссель ОХУ-ын бүрэн хэмжээний эзлэн түрэмгийллээс хойш хэдэн сар өнгөрч байгаа энэ үед Украиныг дэмжих Евродын холбооны нэгдмэл байдалд санаа зовж байна. Энэ дэмжлэг зардал ихтэй. Холбооны гишүүн Унгар, Словакийн удирдагчдын нэгэн адил Вилдерс Киевт нэмэлт цэргийн тусламж илгээхийг эсэргүүцэж байгаа.
Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас Европчууд түүнээс эмээж, зайгаа барьж буй.
Л.Сайнаа