Энэ долоо хоногт АНУ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар Хойд Солонгосын түрэмгийллийг таслан зогсоох чухал хэлэлцээрийг баталж, гэрээ байгуулсан билээ. Уг гэрээнээс нэгээхэн хэсэг нь олны анхаарлыг ихэд татав. Тодруулбал, 1981 оноос хойш анх удаа АНУ-ын цөмийн зэвсэгт шумбагч онгоцыг Өмнөд Солонгост байрлуулахаар болсон Пхеньяны өмнөд хэсэг нь цөмийн довтолгоо хийж магадгүй гэх хардлага төрүүлж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолтой Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Бидний байгуулсан батлан хамгаалах гэрээ нь бат бөх, яг л хуяг дуулга өмссөн мэт. Үүнд цөмийн аюул заналхийлэл, цөмийн саатуулах хүчин чадлыг өргөжүүлэх амлалт багтсан" гэжээ. Гэхдээ энэ алхам нь асар их бэлгэдлийн ач холбогдолтой ч зарим шинжээчид их гүрнүүдийн гэрээ хэлэлцээр гэдэг бидний анхаарлаа хандуулах гол хэсэг мөн хэмээгээд буй. Зарим нь шумбагч онгоцууд Хойд Солонгосыг хэдэн мянган бээрийн алсаас цохих чадвартай гэж онцолдог.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нь Охайо ангиллын 14 цөмийн хөдөлгүүртэй баллистик пуужин бүхий шумбагч онгоцтой бөгөөд найм нь Вашингтон мужид, зургаа нь Жоржиа мужид байрладаг. 560 футын өндөртэй шумбагч онгоцууд нь далайн гүнд байх үедээ 18 мянган тонноос илүүг нүүлгэн шилжүүлэх чадвартай бөгөөд тус бүр нь нэг цөмийн реактораар ажилладаг байна. Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр Охайо ангиллын усан онгоц дунджаар далайд 77 хоног, дараа нь боомтод 35 хоног засвар үйлчилгээ хийлгэх шаардлагын дагуу ажилдаг. Шумбагч онгоцууд тус бүрдээ "цэнхэр", "алт" гэж нэрлэгддэг хоёр багтай бөгөөд тэдгээрийг ээлжлэн сольдог тул багийн 155 шумбагч онгоц эргүүлийн хооронд тодорхой төлөвлөгөөний дагуу амарч, бэлтгэл хийдэг байна.
Л.Сайнаа