Украины дайныг шүүмжилсэн хэмээн буруутгагдаж байсан эмчид мягмар гарагт Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр 5 жил хагасын хорих ял оноолоо.
68 настай Надежда Буянова өнгөрсөн хоёрдугаар сард өвчтөнийхөө ээж Акиншина гэх эмэгтэйд дайны тухай үзэл бодлоо хэлснийхээ дараа баривчлагдсан юм. Буянова хүүдээ "Украинд алагдсан цэрэг аавынх нь өмнө Орос улс буруутай" гэх утга бүхий зүйлийг ярьсан тухайгаа Акиншинад хэлсэн аж.
Уурласан Акиншина Буяновагийн талаар гомдоллож буй бичлэг олон нийтэд цацагдаж, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин эмчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг биечлэн шаарджээ.
Украины баруун хэсэгт төрсөн Буянова өөрийг нь буруутгаж буй үндэслэлийг эрс няцааж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шүүх хуралдааны төгсгөлд нулимс асгаруулан мэдэгдэл хийхдээ түүнийг цагаатгахыг шаардсан.
Өмгөөлөгчийн хэлснээр, энэ яриа өрнөсөн тухай нотлох баримт байхгүй учир ялаас чөлөөлөх боломжтой аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)