УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төр олгосон тусгай зөвшөөрлүүдээ яаж хянах бодлого барьж байна вэ. Халзанбүргэдэйтэй холбоотой асуудалд ард иргэдийг бухимдуулсан их зүйл боллоо. Хувийн хэвшил, иргэн хоёрын хооронд том зөрчил болж харагдаж байна. Төрийн байгууллага нь өөрөө энэ бол хүн амьтны биед сөрөг нөлөөтэй гээд дүгнэлт гаргачихсан. Энэ нь бидний амьдралд нөлөөлөх эсэхийг л мэдэх гээд ард иргэд тэмцээд байгаа асуудал шүү дээ. Ц.Туваан сайд яагаад ажлаа хийхгүй байна вэ. Аж ахуй нэгжүүдийг хооронд нь зодолдуулахаа боль. Төр өөрөө лиценз олгосон бол түүнийгээ хамгаалдаг байх ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)