Сан Антонио Спөрс баг Вашингтон Визардсыг 139:130 харьцаатай хожиж, багийн залуу од Виктор Вэмбаньяма NBA-ийн тоглолтод 50 оноо авсан хамгийн залуу тоглогчдын дөрөвдүгээр байрт бичигдлээ.
20 настай Франц залуугаас өмнө 50 оноо авсан гурван тоглогч байдаг. Тэд бол Брэндон Женнингс, Леброн Жэймс, Девин Букер нар бөгөөд тэд уг оноог авахдаа 20 настай байжээ.
Өмнө нь 40 онооны дээд амжилттай байсан Спөрсийн төвийн тоглогч тэрбээр 26 минутын дотор 50 оноо авч, найман удаа гурван онооны шидэлтээ амжилттай болгосон карьерийнх нь бас нэгэн чухал үе байлаа. Энэ нь Вэмбаньямагийн зургаагаас дээш удаа гурван онооны шидэлт амжилттай болгосон гурав дахь тоглолт байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)