Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер нар "Оросын түрэмгийллийн дайныг зогсоохын тулд Франц, Их Британи шаардлагатай боломжоороо Украиныг дэмжинэ" гэж мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Даваа гарагт Парист зочилж, Макроны хамтаар Парис дахь цэргүүдийн булшинд хүндэтгэл үзүүлэн Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэжээ. Энэ үеэр хоёр тал Орос-Украины дайны талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд хоёр улсын удирдагчид "Украиныг гуйвшгүй дэмжих" амлалтаа дахин нотолсон гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Доналд Трамп дайныг "нэг өдрийн дотор" дуусгаж чадна гэж мэдэгдсэн. Хоёр удирдагчийн уулзалт уг мэдэгдэлд хариу өглөө.
Л.Баяр