Туул голын усанд хийсэн шинжилгээгээр Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний бүлгийн халуунд тэсвэртэй савханцар, эмгэг төрөгч нян илэрсэн талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн.
Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими, нян судлалын шинжилгээ хийжээ. Усны сорьцын шинжилгээгээр Сонгины ам орчмын 2 цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат (SO42-)-ын агууламж 1.1 дахин хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрсэн байна.