Германы алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн хэдийгээр 1955 онд насан эцэслэсэн ч одоо үед түүнийг бараг л бүх хүн бүх цаг үеийн хамгийн агуу эрдэмтдийн нэг хэмээн мэддэг. Альберт Эйнштейн нь 76 насыг наслахдаа нийт есөн өөр улсын иргэншлийг эзэмшиж физикийн шинжлэх ухааны салбарт харьцангуйн онол, харьцангуйн тусгай онол, фотоэлектрик нөлөө, масс энергийн харьцааг харуулсан E=mc^2, таталцлын долгион гэх мэт олон чухал нээлтүүдийг хийсэн хүн төрөлхтний түүхэнд ховорхон төрөх нэгэн байсан.
Харин алдарт эрдэмтэн 1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд таалал төгсөхдөө өөрйинхөө биеийг хэрхэн устгуулах тухайгаа тодорхой зааварчилгаа өгч байсан гэнэ. Эйнштейн өөрийнхөө цогцсыг булшлуулан олон хүмүүсээр тахиулж, тархиа судалгааны ажилд ашиглуулахыг хүсээгүй тул нас барсан даруйд нь биеэ чандарлуулж үнсийг нь нууцаар тодорхой нэг газар цацуулах хүсэлтийг тавьж байжээ. Гэхдээ, Эйнштейнийг Нью-Жерсигийн Принстоны эмнэлэгт нас барахад түүнийг хариуцаж байсан Томас Харви гэх эмч уг зааврыг дагаж мөрдөлгүйгээр алдарт эрдэмтний тархийг хулгайлсан байна.
Уг үйл явдлын дараагаар Эйнштейний хүү хулгайчийг олохоор хичээгээгүй бөгөөд Томас Харви хулгайлсан тархиа олон хэсэгт хуваан судалгааны ажилд хэрэглэсэн. Тархийг бүтэн байх үед нь олон төрлийн өнцгөөс зургийг нь авсан байдаг бөгөөд тархины хэсгүүдийг судалгааны дараа хоёр шилэн цоргонд хуваан хийж гэрийнхээ зооринд шар айрагны хөргөгчний доор 20 гаран жил хадгалж байв. Улмаар 2010 онд Томас Харвигийн үр хүүхдүүд Эйншрейний тархийг гэрэл зургуудын хамтаар АНУ-н анагаахын музейд хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү алдарт эрдэмтний сүүлчийн хүсэл талаар болсон түүхтэй.
П.Тамир