Pfizer, BioNTech компаниудын хамтын бүтээл болох "BNT162b2" вакцинд ДЭМБ хамгийн түрүүнд хэрэглэх зөвшөөрөл өгсөн. Уг вакциныг бүтээлцсэн гэр бүлийн эрдэмтдийг ХБНГУ-ын Төрийн дээд шагнал "Алдар гавьяаны одон"-гоор шагнажээ. Энэ нь тус вакциныг Шинжлэх Ухааны гайхамшиг гэж дэлхийд үнэлж байгаагийн илрэл юм. Учир нь Герман улс ийм гайхамшигийг бүтээсэн хүнд л дээрх шагналыг олгодог байна.
Ташрамд өгүүлэхэд, Pfizer, BioNTech компаниудын хамтын бүтээл болох "BNT162b2" вакцинд ДЭМБ хамгийн түрүүнд хэрэглэх зөвшөөрөл өгсөн. Түүнчлэн Европын Эмийн агентлаг уг вакциныг Европын Холбооны гишүүн орнуудад хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
Америкийн эм үйлдвэрлэлийн Pfizer компани бол 150 жилийн түүхтэй, дэлхийн II дайны жилүүдэд пенициллин үйлдвэрлэж, олон сая долларын ашиг олж байсан эм үйлдвэрлэлийн нүсэр том корпораци юм. Тус компанийн нийтэлсэн эмнэлзүйн туршилтын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харвал, BNT162b2 вакцин нь 95 хувийн үр дүнтэй ажээ. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад хамрагдах 100 хүний 95-д нь тогтвортой дархлаа үүсч, халдварын эрсдэл 20 дахин буурна гэсэн үг юм.
Нөгөөтэйгүүр, BioNTech компанийн удирдлагын баталж байгаагаар, уг вакцин нь коронавирус ба түүний мутацид орсон хувилбарын аль алиных нь эсрэг өндөр үр дүнтэй байгаа аж.
Хадгалах нөхцлийн тухайд бусад вакцинаас хамгийн өндөр стандарт шаарддаг буюу цельсийн -70 хэмд хадгалах ба 3 долоо хоногийн зайтайгаар хоёр тунг тариулна. Вакциныг нэг хайрцганд 4 мянган тунгаар савласан ба хайрцгийг өдөрт 2-оос дээш удаа онгойлгож болохгүй гэсэн заалттай юм байна.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)