Монгол Улсад Монгол улсад 2 889 тусгай зөвшөөрөл байна. Эдгээр бүх лицензийг ЗГ шалгаж дууслаа тусгай зөвшөөрөл байдаг бөгөөд эдгээр тусгай зөвшөөрлийг Засгийн газар шалгаж дууссан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. Тэрбээр хуулиар хориглосон талбайтай давхаж байна уу, Х тайланг хичнээн удаа гаргасан байна, хайгуулын ажлын тайланг Эрдэс баялагийн зөвлөлөөр оруулсан эсэхийг шалгасан. Тусгай зөвшөөрөл бүрт тусгай сан байгуулна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл Уул уурхай, татвар, гааль, Байгаль орчны яам, цагдаа зэрэг байгууллагад байдаг. Гэтэл нэгдсэн сан байгаагүйгээс болж хуулийг хийдүүлэх явдал их байлаа. Нэгдсэн сантай болбол аль компани хэдэн лицензтэй, хэдийнх төлбөр төлсөн, аль лицензтэй холбоотой асуудал цагдаа, шүүхэд байгаа, нөхөн сэргээлт хийсэн эсэх гээд бүх мэдээлэл нэгтгэгдэнэ. Тиймээс компаниудад хугацаа өгдөг болно. Хугацаандаа зөрчлөө арилгаагүй бол шууд цуцлах арга хэмжээ авдаг болно.
Мөн уурхайд ашигладаг дугуйт болон гинжит техникт дугаар олгох асуудлыг олон тал руу тараасан байна. Үүнийг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, зөвхөн Тээврийн цагдаагийн газар, ХЗДХЯ мэдэх болно.
Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг хотын захиргаа өгдөг. Туул голын ай сав болон байгаль орчныг хамгийн сүйтгэдэг эд. Тиймээс Түгээмээл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох үүргийг УУХҮ-ийн сайдад даалгалаа.
Түүнчлэн бичил уурхай эрхлэгчдийн асуудал байна. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журмын зохицуулдаг 1451 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хойшлуулаад харин газар дээр нь очиж шалгая. Хэрвээ хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна.
Бас нэг асуудал бий. Энэ нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр хугацаанд түдгэлзүүлж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгийн иргэд, удирдлагын саналыг заавал тусгахыг салбарын сайдад даалгасан. Одоогийн байдлаар 2889 тусгай зөвшөөрлийн сан бий болгох боломжтой болсон. Газар нь очиж үзэх ажлын хэсгийг байгуулна. Шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг УУХҮ, БОАЖ, ХЗДХ-ийн сайд нар болон МХЕГ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын дарга нарт даалгасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа" гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан.
-Ямар зөрчил түлхүү илэрсэн бэ?
-Нийтлэг зөрчил их илэрсэн. Ер нь тусгай зөвшөөрлийг олгож л байснаас биш хяналтыг сайн тавьдаггүй байсан юм байна. Зарим ААН-ийг өөгшүүлсэн байна. Хуйвалдсан байна. Олсон ашигаа хуваасан хэрэг хуулийн байгууллага шалгаж байна. Нэгдсэн сан байхгүйг далимдуулдаг байж. Татвараа бүрэн төлж байгаа эсэхийг бүрэн хянах ч боломж алга. Тиймээс нэгдсэн сан үүсгэнэ. Тагнуул, мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас тусгай ажлын хэсэг байгуулж, орон нутагт ажиллуулна.
-Тусгай зөвшөөрлийг цуцлах ажил хэр нааштай байна вэ?
-Цуцалж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын хэлснээр 2017 оноос хойш 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн. Шаардлагатай арга хэмжээ авдаг ч хангалттай биш байна. Сайн цэгцэлж авахгүй бол байгаль сүйдэж дууслаа. Зөвхөн энэ үеийнхэн байгалийн баялагийг ашиглах ёстой юм биш. Дараагийн үедээ аль ашигт малтмалын талбайгаа үлдээх бэ гэдгийг бодолцох ёстой. Хийх ч болно.