- Оюу толгойн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв ашиглалтад орлоо;
- Оюу толгойн гүний уурхайн Хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууслаа;
- Үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа;
- 2019 оны эхний гурван улиралд 329 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулаад байна;
- 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна;
Монгол Улс, Улаанбаатар хот –2019 оны гуравдугаар улиралд “Оюу толгой” компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.18 байв. Энэ хугацаанд аюулгүй ажиллагаа тэргүүлэх чиглэл хэвээр байхын зэрэгцээ аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлээ бататган ажиллалаа. Аюулгүй ажиллагааны соёлоо олон нийтэд түгээн таниулах зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран 280 сая гаруй төгрөгөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон орон нутгийн замд хяналтын систем суурилуулах зэрэг чиглэлээр нөлөөллийн аян зохион байгуулж байна. Түүнчлэн, энэ сарын эхэнд бид Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоотой (МОШПА) хамтран “Нэн түрүүнд ХАБ - 2019” бага хурлыг зохион байгууллаа. “Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2019 оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 523 сая ам.доллар зарцуулсан байна. "Оюу толгой” компани ирэх гурван жилийн хугацаанд олон улсын стандартын шаардлага хангасан хөдөлмөр хамгааллын гутлыг дотоодоосоо худалдан авахаар үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ханган нийлүүлэлтийн гэрээ байгууллаа. Өмнөговь аймгийн Манлай сумд Оюу толгойн уурхайд баяжмалын уут болон нэг удаагийн хамгаалалтын хувцас нийлүүлэх хоёр үйлдвэр нээлтээ хийснээр тус сумд нийт 64 ажлын байр шинээр бий боллоо. Жил тутмын орон нутгийн нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын Засаг Даргын Тамгын Газартай хамтран “Бид нэг гэр бүл” сэдвийн дор зохион байгууллаа.
“Оюу толгой” компанийн 2019 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээлэл
Оюу толгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууслаа. Гуравдугаар улиралд амжилттай дууссан бусад бүтээн байгуулалтуудыг дурдвал дулаан хангамжийн холбогдох бүтцүүд, хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулга нар болно. Гуравдугаар улиралд гүний уурхайн хөндлөн малталт хурдацтай урагшлав. Тухайлбал есдүгээр сард нийт 1,385 метр хөндлөн малталт хийсэн. Мөн 2019 оны долоодугаар сарын 15-нд зарлаж байсанчлан одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх бөгөөд бид гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээг тодорхой болсон үед мэдээлэх болно.
2019 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан
Онцлох үзүүлэлт:
Гуравдугаар улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсан ч баяжуулах үйлдвэрийн түр зогсолт буюу төлөвлөгөөт засвар үйлчилгээг аравдугаар сараас есдүгээр сар руу шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлсөн. 28,446 тонн зэс олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага
25,607 унци алт олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 66.8 хувиар бага Боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү, харин өмнөх буюу хоёрдугаар улирлынхаас 3.4 хувиар буурсан 2019 оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна.
Урьдчилан таамаглаж байсанчлан, олборлолтын 4A үе шатнаас агуулга багатай 4B үе шатанд шилжиж, хуримтлуулсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор:
Зэсийн агуулга 2019 оны II улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37 болсон Алтны агуулга 2019 оны II улиралд 0.31 байсан бол 0.14 болсон
-Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.2 хувиар буурсан
-Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.4 хувиар буурсан
-Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 2019 оны II улирлынхаас 64.3 хувиар буурсан
2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113,400 тонн, баяжмал дахь алт 217,500 унци олборлосон бөгөөд 2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 230,000 унци хүртэлх баяжмал дахь алт олборлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна. 2019 оны нэг болон хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланд тусгасны дагуу зэс, алтны дундаж агуулга уурхайн төлөвлөгөөний дагуу үргэлжлэн буурах төлөвтэй. Агуулга өндөртэй олборлолтын үе шат 4А дахь олборлолт дуусч, төлөвлөгөөний дагуу 4B үе шат болох бага агуулга бүхий овоолгыг хүдрийн гол эх сурвалж болгож байна. Агуулга багатай хэсэгт олборлолт явуулах болсноос гадна аравдугаар сард хийх баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засварыг есдүгээр сард хийснээс үүдэн тээрэмдсэн хүдэр бага байснаас боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулахад бага байлаа.
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
|
2018 |
2018 |
2018 |
2019 |
2019 |
2019 |
2019 |
2018 |
2018 он |
|
оны II |
оны III |
оны IV |
оны I |
оны II |
оны III |
оны |
оны |
|
|
улирал |
улирал |
улирал |
улирал |
улирал |
улирал |
эхний |
эхний |
|
|
|
|
|
|
|
|
хагас |
хагас |
|
|
|
|
|
|
|
|
жил |
жил |
|
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн |
|
|
|
|
|
|
|
|
|
материал (‘000 тонноор) |
22,792 |
22,523 |
22,863 |
23,943 |
24,408 |
24,844 |
48,351 |
45,923 |
91,310 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) |
10,164 |
9,652 |
9,361 |
9,255 |
10,394 |
10,040 |
19,649 |
19,725 |
38,738 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
агуулга: |
|
|
|
|
|
|
|
|
|
Зэс (%) |
0.48 |
0.51 |
0.55 |
0.57 |
0.46 |
0.37 |
0.51 |
0.50 |
0.51 |
Алт (г/т) |
0.26 |
0.38 |
0.56 |
0.58 |
0.31 |
0.14 |
0.44 |
0.25 |
0.36 |
Мөнгө (г/т) |
1.17 |
1.19 |
1.22 |
1.25 |
1.20 |
1.03 |
1.23 |
1.24 |
1.22 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 |
178.8 |
179.8 |
189.0 |
210.1 |
180.6 |
131.3 |
390.7 |
356.1 |
724.9 |
тонноор) |
|
|
|
|
|
|
|
|
|
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) |
22.0 |
21.9 |
21.9 |
21.8 |
21.7 |
21.7 |
21.8 |
22.0 |
21.9 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь |
|
|
|
|
|
|
|
|
|
металлууд: |
|
|
|
|
|
|
|
|
|
Зэс (‘000 тонноор) |
39.4 |
39.4 |
41.5 |
45.8 |
39.2 |
28.4 |
85.0 |
78.2 |
159.1 |
Алт (‘000 унциар) |
50 |
77 |
117 |
120 |
72 |
25.6 |
192 |
92 |
285 |
Мөнгө (‘000 унциар) |
225 |
230 |
238 |
247 |
238 |
191 |
486 |
446 |
914 |
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) |
220.0 |
171.9 |
191.4 |
184.9 |
225.3 |
157 |
410.3 |
383.1 |
746.4 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: |
|
|
|
|
|
|
|
|
|
Зэс (‘000 тонноор) |
46.1 |
36.0 |
40.2 |
38.5 |
46.6 |
32.4 |
85.1 |
80.4 |
156.7 |
Алт (‘000 унциар) |
51 |
55 |
111 |
98 |
116 |
35.4 |
213 |
82 |
248 |
Мөнгө (‘000 унциар) |
250 |
201 |
216 |
200 |
245 |
207 |
445 |
456 |
873 |
Металл авалт (%) |
|
|
|
|
|
|
|
|
|
Зэс |
79.7 |
80.9 |
84.8 |
83.8 |
80.2 |
75.1 |
82.2 |
79.6 |
81.4 |
Алт |
59.8 |
64.7 |
71.7 |
70.1 |
63.6 |
54.7 |
68.2 |
57.6 |
65.2 |
Мөнгө |
58.4 |
62.8 |
67.1 |
63.2 |
59.2 |
56 |
61.2 |
56.4 |
60.9 |
Сэтгэгдэл (2)