ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Жэфф Готтлийб “Монгол Улсын эдийн засаг өссөн. Өсөлтийн задаргаа харахад экспортод гаргадаг бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байлаа. Дээр нь Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нөлөөлсөн. Засгийн газраас энэ өөрчлөлтийг сайн ашиглаж, төсвийн алдагдлыг буруулж, гадаад вальютын нөөцөө нэмэгдүүлж чадсан. Үүний зэрэгцээ Монголбанкны гадаад вальютыгн нөөц 3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Гэхдээ энэ өөрчлөлт тогтортой өсөлттэй байна гэдэг итгэлийг төрүүлэхгүй байна. Тиймээс цаашид гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлэхээс гадна Засгийн газрын өрийг улам бууруулах шаардлага байна. Ингэж байж “Монгол Улс хямралд дахин өртөхгүй байх” гэсэн найдлагыг бидэнд төрүүлнэ. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлтөө нийгмийн бүх төвшинд хүртээмжтэй байхад анхаарах хэрэгтэй.
Өрхийн өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд ядуурлын төвшинд буурахгүй байна.
Цаашдын зорилт гэвэл одоогийн энэ ахицаа бэрхжүүлэх шаардлагатай байна. Засгийн газарт дараах гурван зөвлөмжийг онцолж зөвлөмөөр байна.
Үүнд, төсвийн бодлогын хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэгдсэн төсөв ашигтай гарсан. Ашигтай гарсан энэ бодлогоо барих хэрэгтэй. Гэхдээ төсвийн зарлага, санхүүжилт эдийн засгийг дэмжихээс гадна ядуурлыг бууруулахад чиглэсэн байх ёстой.
Дараагийнх нь, банкуудын зээлийн өсөлтийг хязгаарлах ёстой. Зээлийн өсөлт нэмэгдэхээр төлбөрийн тэнцэл, инфялцид дарамт болдог. Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд зээлийн өсөлт өндөр байсантай холбогдуулан төгрөгийн ханшид нөлөөлсөн. Төгрөгийн ханшид гарсан нөлөөлөл нь эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Гурав дахь, банк хяналт шалгалтыг чангатгах хэрэгтэй. Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гуравдугаар чиглэлээр хийгдэх ажил хүлээгдэж байгаа учраас ОУВС-гаас хэрэгжиж байгаа хөтөлбөрийн явц удаарширч байна. ОУВС-тай хамтарч хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудын активын чанарт үнэлгээ хийсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд үүрэг хүлээхээр болсон. 2018 онд хийгдсэн арилжааны банкуудын активын чанарын үнэлгээгээр зургаан банкинд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага бий гэсэн тооцоо гарсан. Энэ хэмжээний ДНБ-ний гурван хувьтай тэнцэх хэмжээнийх.
Монголбанкны зүгээс зургаан банкинд 2018 оны сүүлч гэхэд арга хэмжээ авах хугацаатай үүрэг өгсөн. Эдгээр зургаан банкнаас аль нь энэ үүргээ биелүүлээгүй байна. Зарим нь нэмэгдүүлсэн гэсэн. Гэхдээ Монгол Улсын хууль, журам болон туршлагад бүрэн дүүрэн нийцэхгүй байна. Энэ хүрээнд Монгол Банкны зүгээс нэг банкинд арга хэмжээ авсан. Энэ оны дөрөвдүгээр сард Капитал банк татан буусныг та бүхэн мэднэ. Үлдсэн таван банк нь үүрэг амлалтаа биелүүлэхгүй байна. Үүнээс болж ОВУС-гийн зургадугаар шатлалын үнэлгээ өнөөдрийг хүртэл хүлээгдсээр байна.
Өнгөрсөн оны эцэс болон энэ оны эхээр хоёр эрх баригчдад хоёр үнэлгээг хангаж байж зургадугаар шатлалд нэгдэх боломжтойг мэдэгдсэн.
Үүнд, 2018 оны тавдугаар сард Монголбанкнаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн дүүрэн биелүүлэх ёстой. Хэрвээ арилжааны банкууд үүнийг биелүүлэхгүй бол Монголбанк шаардлагатай арга хэмжээг авах ёстой.
Дараагийнх нь, Монголбанкны зүгээс гуравдагч этгээдийг хөлсөлж, дээрх таван арилжааны банкуудад дахин аудит хийх ёстой.
Энэ аудитыг саяхнаас хийж эхэлсэн. Эдгээр хоёр арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсний дараа хөтөлбөрийн зургадугаар шатлалын үнэлгээ эцэслэгдэж, ОУВС-гаас дараагийн санхүүжилт хийнэ.
Монгол Улсад эдийн засгийн өндөр өсөлттэй болох зорилт байна. Үүнийг ойлгож байна. Энэ зөв. Гэхдээ эдийн засаг ямар өсөлтөд хүрэх ньл чухал биш. Хэдий хэр хугацаанд барих бэ гэдэг нь чухал. Тиймээс эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэгч хүчин зүйл юу бэ гэдгийг тооцох ёстой. Жишээлбэл, төсвийн бодлого өөлөн, дотоодын зээл олголтын хүү өндөр байвал эдийн засгийн өсөлтийг удаан хадгалах боломжгүй. Дүгнэлж хэлэхэд тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх боломж бий. Гэхдээ засгийн газрын бодлогоос хамаарна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд засгийн газраас зөв бодлого барьсны хүчинд эдийн засаг сэхсэн. Үүнийг цаашид барих ёстой" гэлээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (4)