Монгол Улс ардчилсан хувьсгал руу шилжээд 30 шахам жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Ардчиллын замналыг зөвтгөх хүн байхад буруутгах нэгэн ч бас байсан билээ. Тэгвэл 1990 оны Ардчилсан хувьсгалын талаар “VTV” телевиз “Гажуулсан ардчилал” нэврүүлгийг бэлтгэжээ. Тус нэвтрүүлэгт Ардчиллын талаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.
1990 оны хувьсгалын тухай тэд...
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Баримт 1. Сүүлийн 25 жил монголчууд бие даан өөрийнхөөрөө амьдрах гэж оролдсон 30 шахам жилийн түүх харагдаад байгаа юм.
Баримт 2. Монголын төр бохирдох үндэс суурь 1990 оны тавдугаар сарын 16-нд анх тавигдсан. Энэ өдөр улс төрийн намуудын хууль батлагдсан. Энэ хуульд улс төрийн намуудын санхүүжилтыг нам өөрөө хариуцна гээд заачихсан. Үүний ид шид төр бохирдох хэлбэрээр гарч ирж байгаа хэрэг.
Баримт 3. Тэр үеийн АИХД-ууд чинь хөрөнгөтний нийгэм гэж юу байдгийг ер төсөөлж байгаагүй. Сургаар Үндсэн хууль баталсан улс.
Судлаач, эдийн засагч Х.Болорболд:
Баримт 4. Аливаа улс үндэстэн өнөөдрийгөө ойлгохын тулд заавал өнгөрснийгөө зөв дүгнэж ойлгосон байх ёстой. Би 1990 оны хувьсгалыг хувьсгал гэж дүгнэхгүй. Энэ бол зориудаар хийгдсэн төрийн эргэлт байсан.
Баримт 5. Тухайн үед улс төрийн товчоо гэж байсан. Тэд яагаад талбай дээр цугласан хэдэн залуучуудад юу дуртайгаа хий гээд орхиод явсан юм. Яагаад тэд эргэж улс төрд орж ирээгүй юм бэ.
Баримт 6. 1989 онд ЗХУ-ын коммнист намын дарга манайд айлчилсан. Үүний дараа л энэ үйл явц идэвхжсэн.
Баримт 7. Монголын эдийн засгийг маш гүнзгий колончилж байсан. Дотооддоо үйлдвэрлэлгүй болсон, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоогүй болсон. Манай боловсон хүчнийг “самарсан”.
Судлаач Д.Ганхуяг
Баримт 8. Стив Ман гэж АНУ төрийн депуртаментын ажилтан. Энэ хүн физикийн онолыг нийгэмд хэрэгжүүлснээрээ алдартай. Энэ хүн Гүржид очсон бослого гарсан, Киргизэд очсон, өнгөт хувьсгал гарсан. Югславт очсон, дайн болсон. Сүүлдээ улс орнууд энэ хүнээс айдаг болсон. Тэгвэл энэ хүн манайд 1989-90 онд АНУ-ын элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.
Доктор Д.Нэргүй
Баримт 9. Өөрчлөн байгуулалтыг бид эхлээгүй. ЗХУ-ын комнист намаас МАХН-ын төв хороонд та нар өөрчлөн байгуулалтаа эхлүүл. Бидний заасан замаар та нар яв гэсэн. Ингээд Намын төв хорооны дарга Намсрай өөрчлөн байгуулалтыг удирдсан. Би 1990 онд арьдчилсан хувьсгалыг эхлүүлсэн.
Баримт 10. Өөрчлөн байгуулалт, ардчилсан хувьсгал зогсоход С.Бямбасүрэн зах зээлийн шилжилтийг эхлүүлсэн.
Баримт 11. Бат-Үүлийн цаана С.Бямбасүрэн
С.Зоригийн цаана доктор Зардхан
М.Энхсайханы цаана Очирбат байсан.
Баримт 12. 1989 оноос эдийн засгийн нууц дайн эхэлсэн. Бид өөрчлөн байгуулалт, ардчилсан хувьсгалыг эхлүүлээгүй байхад оросууд эдийн засгийн нууц дайныг эхлүүлсэн.
Баримт 13. 1991 онд Бямбасүрэн зах зээлийн эдийн засаг руу шилжүүлэхэд ОХУ импортоо тав дахин буулгасан. Манай эдийн засаг доошоо навс гээд л унасан. Баян ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн
Баримт 14. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжээгүй. ЗХУ-ын далд колонд байсан улс одоо гадны гурван давхар далд колонд орсон.
Н.Алтанхуяг
Баримт 15. 1989-90 онд үнэхээр том хөдөлгөөн өрнөсөн. Тэр үеэс эхлэн өнөөг хүртэл 26 жил гутлынхаа улыг зулгартал явсан миний найз одоо Долоон буудалд байж байна. Яг л 90-д оныхоо үлдсэн. Үүнд нь буруутай бид нар шүү дээ. Дарга болсон хүмүүс буруутай. Үүн дотор цөөхөн хүний эрх ашигт үйлчилсэн хүмүүс бүр их буруутай.
Ардчиллын тухай ...
Ц.Нямдорж
Баримт 16. Гол асуудал нь хулгайч нар хажууд орж ирчихээд хөнжилөө зэрэгцүүлж хэвтээд байгаад байна. Ийм хүмүүсийг нэр дэвшүүлдэг, сайд, дарга болгодог. Нөгөөдүүл нь дахиад өөрийгөө тойруулсан хулгайчийн бүлэг үүсгэдэг.
Х.Болорболд
Баримт 17. Ардчилал гэдэг бол ард түмний засаг огт биш. Нэр нүүрээ барчихсан капитлизмд өөр нэр өгчихсөн хэрэг. Ард түмнийхээ төлөө гэсэн мөртлөө бодлого нь дандаа ард түмнийхээ эсрэг байдаг.
Судлаач Д.Ганхуяг
Баримт 18. Ардчиллын 26 жилд олсон юм нь бага алдсан зүйл нь маш их. Нийгмийн систем бүрдүүлэгч хүчин зүйл гэж байдаг. Эдийн засаг, төр засаг, болосврол, эрүүл мэнд, соёл шинжлэх ухаан, гэр бүл зэргийг нэг нэгээр нь аваад үзвэл бүгд нуралтын байдалд байна.
Баримт 19. Монголын ардчилал бүхэлдээ дамлууралд орсон. Монголд ардчилал тохирохгүй, барууныхан ардчиллыг бид нарт буруу зааж өгсөн, бид ардчиллын үнэт зүйлсийг хүн танихын аргагүй бузарласан гэх гурьан шалтгаан байж болно.
Доктор Д.Нэргүй
Баримт 20. Гадны бодлогоор манай улс өнөөдөр мөлхөж байна. Бүх стратегийн ордоо гадныханд өгчихсөн. Энэ бол монжооч зах зээлийн хувьсгал явж байгаагийн илрэл. Юуны чинь үйлдвэржилтын хувьсгал. Хуйвалдаан, урвалт, луйвар гурав өнөөдрийн олигарх гэдэг тунхаг дууны “нуруу”-г босгож байна. Өнөөдрийн өндөрлөгүүд яг энэ гуравт идэгдчихээд байна.
С. Бямбасүрэн
Баримт 21. Ардчиллын 26 жилийн түүх маань хаашаа мурийгаад явчихваа гэвэл Би 1990 оноос 2006 он хүртэл явсан процессыг маш зөв явсан гэж үздэг хүн. Гэхдээ алдсан юмны маань үр нь 1992 оны Үндсэн хуульд таригдсан юм шүү дээ.
Н.Энхбаяр
Баримт 22. Черчилль Ардчилал бол хамгийн муу тогтолцоо. Харамсалтай нь үүнээс илүү тогтолцоог хүн төрөлхтөн олоогүй учраас үүнтэй зууралдаад байгаа юм гэж хэлсэн байдаг. Ардчилал болохоос эхлээд болохгүйг хүртэл дэндүү их юм багтаадаг.
Бидний хүндэтгэж байсан хүмүүс хулгайч, луйварчин, дарангуйлагч болох үр хөврөл ардчилалд байдаг.
Маш олон хүний максыг хуулдаг гэдгээрээ ардчилал мундаг үзэл. Чи заавал маскаа хуулна, чамайг заавал олон түмэн танина. Монголын ардчилал маш олон хүний максыг хууллаа. Миний ч максыг хуулсан байж магадгүй.
Ардчиллын хамгийн дайсан бол Н.Энхбаяр юм уу Ц.Элбэгдорж юм биш. Харин өөрийнхөө эрхийг мэдэхгүй, түүнийгээ хамгаалж чадахгүй байгаа, сонгуулиар хэдхэн төгрөгөөр саналаа худалддаг жирийн хүн бол ардчиллын дайсан.
Б.Батбаяр
Баримт 23. Бидний яриад байгаа ардчилал бол хоорондоо зохицох хэв маяг, арга барил процесс юм.
Н.Алтанхуяг
Баримт 24. Ерөнхийлөгчийн инстиутид дээр өөрт нь хуулиар байхгүй эрх мэдэл тэр дотроо албан тушаалтнуудыг томилдог томилгооны эрх мэдлүүдийг маш их наасан. Жишээ нь Ц.Элбэгдорж бүх шүүгч нарыг чөлөөлчихөөд буцаагаад томилдог. Ингэхдээ үгэнд ордоггүй нь хөдөө явуулах жишээний. Энэ бол шүүх эрх мэдэлд халдаж байгаагийн нэг хэлбэр. Эрх мэдлийг цөөхөн хүн гартаа төвлөрүүлэх, баялагыг цөөхөн хүн хүртэх, авах, идэх ийм шуналд хөтлөгдсөн үйл явц руу Монгол улс орчихлоо.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)