Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг, харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм. Тиймээс сэтгэл оюун туйлын тод болох энэ үед бясалгал үйлдэхэд хамгийн тохиромжтой цаг юм.
Мацаг барих буюу хоол сойх
Мацаг гэдэг нь ямар нэг шалтгаанаар хоол идэх эсвэл ус уухаас тодорхой хэмжээгээр юм уу бүрэн татгалзах гэсэн ойлголтыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдөржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос, зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм.
Мацаг барихыг шалтгаанаас нь хамааруулан шашны, мэргэжлийн, физиологийн, эмгэг, туршилтын гэж ангилдаг байна.
Ямар хүмүүс мацаг барих вэ?
- Хоол боловсруулах системийн архаг өөрчлөлттэй
- Таргалалт гэдэг өвчинд нэрвэгдсэн
- Эрүүл хоололтыг хүсэмжилж, урт наслахыг хүсэж байгаа насанд хүрсэн хүн бүр
- Хүүхэд, жирэмсэн эмэгтйчүүд, төрөөд удаагүй байгаа эхчүүд мацаг барих хориотой.
Мацаг барих хугацаа?
Бүтэн ба хагас мацаг гэж байдаг. 7 хоногт 3 хоног мах, бусад өдөр нь цагаан хоол идэхийг хагас мацаг гэдэг. Бүтэн мацаг нь 24 цаг, 36 цаг, 7-14 хоног, 1- 40 хоног ч үргэлжилж болно.
Мацаг барихын тулд хэрхэн бэлтгэх вэ?
1. Өөртөө шийдвэр гаргаад өөртөө амлах /энэ нь таны дотоод ухамсар мацаг барих нь гэдгийг урьдчилан мэдээд танд туслахад бэлэн болоход чухал/
2. “Өөрийгөө цэвэрлэхийн тулд мацаг барьж байна" гэдэгтээ итгэн түүнээ өөрийн эд эсдээ хүргэ.
3. Өөртөө зориулсан төлөвлөгөө гарган түүнийгээ дага, өөрийн дотны хүмүүстээ энэ тухайгаа хэл/ нийтэд зарлах шаардлагагүй харин дотны хүмүүс чинь дэмжих, саад болохгүй байх нь чухал/
4. Бие махбод өөрөө хүсвэл нь ид үгүй бол усаа уугаад болоо.
5. Сэтгэл санаагаа бэлтгээд төлөвлөгөөгөө гаргасан бол эхэл
Мацгийн үеэр цэвэр агаарт явж, цэнгэг агаар гүнзгий амьсгалж, бие махбодын дасгал идвэхтэй хийх хэрэгтэй.
Мацгийг хэзээ, хэрхэн барих вэ?
- Мацаг барих хамгийн сайн өдрүүд бол шинэ сар буюу тэргэл сар гарахын өмнөх гурав хоног юм. Ямар нэг шалтгааны улмаас тухайлсан өдрүүдэд мацаг барьж чадахгүй бол үүний өмнө буюу хойно мацаг барьж болно. Сар нь дэлхийн далай тэнгис усанд асар их нөлөөтэй байдаг шиг мөн бидний бие сэтгэлд тэр хэмжээгээр нөлөөлдөг.
- Мацгийг гэнэт огцом бус аажим дасгаж барих хэрэгтэй.
- Анхны удаа мацаг барьж буй бол жимс болон сүүгээр дагнаж болно. Дараагийн удаа жимс буюу жимсний шүүстэй, дараагийн удаа зөвхөн усаар эцэст нь юу ч идэхгүй, уухгүйгээр мацаг барьж үзээрэй. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учраас нэлээд сульдаж болно. Энэ бол мацаг үйлчилж буйн шинж юм.
- Ходоод хонхолзоход тэвчихгүйгээр ихээр идэж эхэлбэл мацгийн хамаг үр дүнг баллах болно. Мацгийн үе дэх чанд сахилга нь таныг сэтгэлийн тэнхээтэй болгоно.
Мацгаас хэрхэн гарах вэ?
- Мацаг тайлах өглөө нар мандсаны дараа давс эсвэл зөгийн балтай нэг аяга нимбэгний шүүс уух хэрэгтэй.
- Дараа нь хагас эсвэл бүтэн гадил жимсийг жижиг жижгээр хазаж шууд залгина -: Болж өгвөл өглөөний ундаа дээрх үйлдлийн дараа уувал зүгээр -: Мацгийн дараах анхны хоол хөнгөн чанарын ногоо, жимсээр баялаг байвал зохино.
- Мацгийн дараах өдөр усанд орохдоо арьсны нүх сүвээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаана.
Мацаг барихын ач холбогдол
Тогтмол Мацаг барьснаар хүний биеийн бүх л систем амарч сэргэснээрээ дотроо хуримтлагдаж байсан өөх, хортой бодисуудын задралд хүргэж гаргаснаар хүний энергийг ахиулж, оюун санааны цэвэр түвшинд хүргэнэ. Ингэснээр өвчнөөс сэрэмжлэн зайлсхийж хоол идэх хүслээ эрчимжүүлснээр хүний арьс нь илүү их туяатай залуужсан мэт болдог аж.
Мөн батга гарах, арьсны тууралт, харшил, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, ханиад хүрэх, цөсний чулуу, цусны даралт ихсэх, судас хатуурах, астма зэрэг олон төрлийн өвчинд мацаг барих нь тустай.