зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АН-д үүсээд буй асуудлаар хэн, юу өгүүлэв

2017-3-16
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын дотоод асуудал савнаасаа хальж, олон нийтийн төвд хэдийнэ орсон. Ардчилсан намыг шинэчилнэ хэмээн хамгийн ардчилсан маягаар сонгогдсон намын дарга, Дотоод сонгуулийн хороо гэгч хэдхэн эрхэм Ардчилсан намын хувь заяагаар наадаж байна гэдгийг намын жирийн гишүүд өгүүлж, ардчилал мөхөх аюулд ороод байгаа хэмээн тэмцэж байгаа билээ. Харин намын удирдлагууд энэ бүхнийг няцаасаар байна. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын удирдлага болоод гишүүд юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хаалттай байгаагийн цаана бохир зүйл байгаа

 

Баримт 1. Бидний тавьсан шаардлагыг намын зүгээс няцаалт хийж байна. Бид Дотоод сонгуулийн хороог эрх мэдлээ хэтрүүлэн өндөр гувчуур тогтоож байгааг шүүмжилсэн.

 

Баримт 2. Дотоод сонгуулийн хороо тийм эрхтэй мэтээр дүрэмд байхгүй тайлбарыг намын хариуцлагатай албан тушаалтан хэвлэлээр өгсөн байна. Энэ бол хариуцлагагүй зүйл.

 

Баримт 3. Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн намын дүрмийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулсан дүрмийг хэн ч олж хараагүй. Тэр ч байтугай дээд шүүхэд ямар дүрмийн ямар хувилбар авсан гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа.

 

Баримт 4. Тэгэхээр нээлттэй ардчилсан нам болно гэсэн зарчим 100 хувь алдагдсан, хаалттай ардчилсан нам болоод байна.

 

Баримт 5. Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг хуралд нь дуудахгүй, орууллаа гэхэд мэдээллийг бүрэн хуваалцахгүй, Дотоод сонгуулийн хороо нь дотроо гишүүдээ ялгаварлаад тодорхой хэмжээний гишүүд олонхийг хайрцаглаж бүрдүүлээд өөрсдөө л мэдээлэлтэй байдаг. Ихэнхи гишүүд нь тойргийн гадна мэдээлэлгүй ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээллийг бид авсан.

 

Баримт 6. Дотоод сонгуулийн хороон доторх олонхийг бүрдүүлж байгаа цөөн хэдэн гишүүд энэ ажлыг гартаа атгаад эрх мэдлийг ихээхэн хэмжээгээр төвлөрүүлэх гээд байгаа юм гэдэг мэдээллийг мөн авлаа.

 

Баримт 7. Ийм олон хаалттай, ийм дүрмийн бус үйл ажиллагаа ар араасаа алдаа нь лавшраад үргэлжлээд байгаа нь ардчилсан нам дотор ардчилсан бус соёлыг маш эрчимтэй нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна гэсэн ийм түгшүүртэй дүгнэлт гарч ирж байна.

 

Баримт 8. Манай намын сонгуулийг зохион байгуулах юм бол манай нам түүхэндээ байгаагүй ардчилсан бус сонгуулийг явуулах нь ээ гэж л харагдаж байна. Энэ бүхэн шинэ удирдлагын алдаа л гэж дүгнэж байна.

 

Баримт 9. Намын их хурлаар батлагдсан шинэ дүрмийг батлагдсаных нь дараагаар хэсэг бүлэг хүмүүс зассан учраас бид нарт харуулахгүй байгаа юм болов уу л гэж хардаж байна. Хаалттай байгаагийн цаана бол бохир зүйл байгаа болов уу л гэж бодож байна.

 

Баримт 10. Ардчилсан намын удирдлагуудын мэдээлээд байгаа шилэн данс нь шилэн өнгөтэй скочоор наачихсан Ариунболдын сейфэнд байгаа цаасыг хэлж байгаа юм байна. Ардчилсан нам ийм л шилэн данстай болчихлоо.

 

АН-ын гишүүн Р.Гончигдорж: Мөнгөөр бүхнийг үнэлж байгаа нь АН-ыг сүйрэлд оруулж байна

 

Баримт 11. АН-ын шинэчлэл гэдэг бол ганц манай намын бус Монголын улс төрийн амьдралд гарч буй цоо шинэ зүйл юм.

 

Баримт 12. Шинэчлэгдэх процессыг мөнгөөр шийдэж байгаад харамсаж байна. АН ард түмэндээ үйлчилдэг нам байх ёстой.

 

Баримт 13. Намын даргаа бүх гишүүдээсээ тодруулж, сунгаа явуулсан. Гэтэл одоо өөрийн гишүүдийг сонгох, сонгогдох эрхийг мөнгөөр үнэлж байна. Мөнгөтэй хүмүүс өмнөөс нь татварыг нь төлөөд ҮБХ-ны гишүүн болгоод кноп даруулах байдал үүсч болно.

 

Баримт 14. Мөнгөөр бүхнийг үнэлж байгаа нь АН гэх нам сүйрэлд орохоор байна. Үүнийг зогсоох ёстой. Мөнгөөр ярьдаг, уралддаг байдал хэтэрлээ.

 

Баримт 15. Дээд шүүх дүрмийг хянаж дуусаагүй байхад дотоод сонгууль явуулах гэж байна.

 

Баримт 16. Дотоод сонгуулийн бужигнаан чухал уу эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдмэл байдлаар оролцох нь чухал уу гэдгийг бодох ёстой. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа ормоор байна.

 

Баримт 17. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаа явуулж чадвал ололт. Гэхдээ дотоод сонгууль явуулсны дараа буюу намын гишүүд эмзэг үед сунгаа явуулбал эв нэгдэлтэй байж чадах эсэх нь эргэлзээтэй.

 

АН-ын гишүүн Д.Нямхүү: Дэнчин, хураамжаас болж залуучууд, эмэгтэйчүүд ҮБХ-нд орох боломжгүй болж байна

 

Баримт 18. Хураамж гэдэг бол Ардчилсан намын даргад өрсөлдөгчиддөө хуваагаад зарцуулах мөнгөн дүн байх ёстой. Гэтэл хэдэн хүн нэр дэвших нь тодорхойгүй байхад нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчийн дэнчинг шууд 90 сая төгрөгөөр тогтоосон нь буруу.

 

Баримт 19. Энэ их дэнчин, хураамжаас болж залуучууд, эмэгтэйчүүд Үндэсний бодлогын хороонд орж ирэх боломжгүй болж байна.

 

АН-ын дарга С.Эрдэнэ: Хуучин дүрмээрээ сонгууль явуулна

 

Баримт 20. Улсын Дээд шүүхэд өгсөн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд хоёр асуудал байгаа. Хэрэв бүртгэж авахгүй бол нэгдүгээрт Үндэсний бодлогын хороо гэдэг нэр томьёо Үндэсний зөвлөлдөх хороо гэдгээрээ үлдэнэ. Хоёрдугаарт анхан, дунд шатны намын хороогоор батална гэсэн асуудлыг бүх гишүүдээс батална гэж өөрчилсөн байсан. Үүнийг анхан дунд шатаар батлах нэмэлт процесс гарахаар байна.

 

Баримт 21. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байсан бол АН-ын бүх гишүүдийн сонголтоор удирдлагуудаа сонгодог өөрчлөлтийг оруулсан. 

 

Баримт 22. Бүх гишүүдээр явуулдаг сонгуулиа явуулдагаараа явуулна. Дараа нь гарсан үр дүнг тухайн намын хорооны хурлаар оруулж баталгаажуулах нэмэлт ажил үүсч байна. Дэнчин тогтоох, хэмжээ, хураамжийг тогтоох асуудал хуучин дүрмээрээ явж байгаа.

 

Баримт 23. Дэнчин тавиад сонгуульд өрсөлдсөн хүмүүс алагдал хүлээвэл дэнчгийн мөнгөө буцаан авна.

 

Баримт 24. АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Улсын Дээд шүүх үндэслэлээ гаргаад бүртгэхгүй гэвэл хуучин дүрмээрээ сонгууль явуулна.

 

Б.Батчимэг

image

Ардчилсан намын дотоод асуудал савнаасаа хальж, олон нийтийн төвд хэдийнэ орсон. Ардчилсан намыг шинэчилнэ хэмээн хамгийн ардчилсан маягаар сонгогдсон намын дарга, Дотоод сонгуулийн хороо гэгч хэдхэн эрхэм Ардчилсан намын хувь заяагаар наадаж байна гэдгийг намын жирийн гишүүд өгүүлж, ардчилал мөхөх аюулд ороод байгаа хэмээн тэмцэж байгаа билээ. Харин намын удирдлагууд энэ бүхнийг няцаасаар байна. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын удирдлага болоод гишүүд юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
"Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Бичка (202.70.46.214)
    Бүх гишүүдээс сонгогдсон даргаа ажлыг нь хийлгээчээ Бүх гишүүдийн оролцоотой сонгууль явуулахад мөнгө гээд гонгиноод байгаа энэ нөхдүүд гарахгүй шүү дээ Өөрсдөө өчнөөн жил мөнгө тарааж сонгогдчихов одоо гэмгүй царайлж намын ажилд саад болохоо болиороо ТА НАР САНХҮҮЖИЛТ ХААНААС ГАРГАХ ТУХАЙГАА ХЭЛЭЭЧ ӨӨР АРГА БАЙВАЛ ТҮҮНИЙГЭЛ ХЭЛЧИХ
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Бичка (202.70.46.214)
    Бүх гишүүдээс сонгогдсон даргаа ажлыг нь хийлгээчээ Бүх гишүүдийн оролцоотой сонгууль явуулахад мөнгө гээд гонгиноод байгаа энэ нөхдүүд гарахгүй шүү дээ Өөрсдөө өчнөөн жил мөнгө тарааж сонгогдчихов одоо гэмгүй царайлж намын ажилд саад болохоо болиороо ТА НАР САНХҮҮЖИЛТ ХААНААС ГАРГАХ ТУХАЙГАА ХЭЛЭЭЧ ӨӨР АРГА БАЙВАЛ ТҮҮНИЙГЭЛ ХЭЛЧИХ
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • irgen (202.9.42.157)
    Avilgal am heleer uraldagsad dvvrsen archaagvi hvmvvseer dvvrsen nam nertei boljee HEGHIIGEE VG HELEER DOROMJLODOGIIG AN ZAAJ UGSUN
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.242.243.118)
    АНд болж буй хэрүүл Элбэгдоржийн зохиолоор явж байгаа Зорилго нь МАН д ерөнхийлөгчөө өгөхөөр Элбэгдорж М Энхболдтой тохиролцсонд байгаа юм Элбэгдоржийн тохиролцоонд саад болсон түүний үгэнд ордоггүй АН ын гишүүдийн эсрэг бууны нохойнууд хэрүүл өдөөд даварлаа даа
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (95.156.69.148)
    Алдагдал гэж бичиж чадахгуй этгээдууд торлоороо байн даа билэг Оюунтулхуур хоосорчээ яана
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.94.196)
    АН-н амыг борьж бодийг нь хөтлөх хувь болжморын зүрхтэй шонхоруудад оногдсон юм блгүй дээ. Одоо юу гэхэв вантан таалалаараа болгоож үр дүнд нь АН улс төрийн тавцангаас арчигдаж түүхийн номонд дурсагдах төдий үлдэх юм блгүй дээ. Уг нь вантан ухаарвал өөрт нь ч мөн ч их боломж бий дээ
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      ХУЦАЛГУЙ хураамжаа тол
      2017 оны 03 сарын 16
  • zochin (49.0.214.210)
    EnE GOnCHIGDORJ ARHANGAID YU HIICII NOBSH VNEN MUU HVN DE HOGIIN ER NAMIG CAMARAGCH NOBCH DO
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • АН (103.242.47.242)
    Юу хийхээ мэдэхгүй хүн яаж хийхээ мээдхгүй гэдг улс төрийн соёл байвал эрдэнэ гуай өөрөө замаа тавьж өгөөд зайлах чинь өөрт чинь өлзийтэй. Эхнээсээ ингэж бүдэрсэн хүнн өөдлөхгүй Энэ намыг та булшилж үгүй болгох юм байна. Өөр хүнд нэр төртэй намаа өгөөд ЗАЙЛ
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Олон юм ХУЦАЛГУЙ хураамжаа тол
      2017 оны 03 сарын 16
  • Зочин (202.179.29.87)
    гончигдорж гэж хошного оюунгэрэл далдак нямхүү гөлөг эд нарын улс төр гэж юу баинаа зүгээр шинэчилэлииг нь хиилгэ
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Тага (202.9.42.222)
    АН-ын дарга нийтлэлч Баабар,УИХ-ын гишүүн Алтайн хэлдэг алуурчин дарга Эрдэнэ, авилгач хулгайч Элбэгдорж нар нийслэл аймагаас ҮБХ-д дэвшиж байгаа хүний өмнөөс төлбөрийг нь хийж байна. Аймаг суманд ИТХ-д суугаа цөөн хүнд гэхээргүй төлбөр барагдуулж байна. Тэдэнд ярихдаа АН-ын даргын сонгуульд 5-10 сая төгрөг өгч Алтанхуягаас илүү санал өгүүлсэн луйварчидаа шагнаж байна. Энэ нам яав ч шинэчлэгдэхгүй.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.9.43.95)
    AN d ergenii baruunii gar Odontuya, Arvin hoer emegtei bhad buh um bolno genee busad emegteichuud oroh shaardlagui genee
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Намсрайноров
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.106.137)
    Oyungerel ANU-d amidarch surch ajilladag mongolchuudiin 60000am.dollariin handivaar ANU-d stengordiin 6 sariin kurs tugssunuu mongold Stenfordiin IH surguuli tugssun gej uuriiguu surtalchilj ANU-d amidardag mongolchuudiin urmiig hugalsan hudalch .Stenfordiin ih surguuliig tugssun yum shig ih l udaan hudal hellee.odoo tuund hen ch itgehgui .Zugeer uuruu uuriiguu reklamdaj tenegtehee boli. AN-d huchtei hun chanartai uls ornoo boddog hudal heldeggui ninjin setgeltei mongol zaluuchuud mongol erchuud olon baigaa.Ted AN-g tuluulj ulsaa hugjuulne. Gadaad nuhurtei uuriiguu l gesen aminchhan hudalch uls tur gej ulairsan Oyungerel AN-d udirdah alband hereggui.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (183.177.98.130)
    ха ха одоо тар
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    мөнгөөр хэмжих санааг ан-д анх хэн гаргасан бэ? ан-г сөнөөх арга нь үнэндээ яг энэ болой
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    мөнгөөр хэмжих санааг ан-д анх хэн гаргасан бэ? ан-г сөнөөх арга нь үнэндээ яг энэ болой
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    мөнгөөр хэмжих санааг ан-д анх хэн гаргасан бэ? ан-г сөнөөх арга нь үнэндээ яг энэ болой
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • ZOCHIN (202.179.25.52)
    Oyungerel shig emee irgenii zorig gargah gej haashaa harsan yum Elbegdorj unah duhuj bgaa bolohoor ene emgen suuliin yed hevlel medeelleer ih buvtnaj yavaa 90-n nastai uvgunteigee tsaigaa uugaad suuj baival barav
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Ээнээ (182.160.4.108)
    Ц.Оюунгэрэл ёстой иргэний зориг гаргаж тэмцэж чадаж байна. Ц.Оюунгэрэлийг АН хүндэлж хайрлах хэрэгтэй шүү.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      За чи битгий ХУЦ. Олон юм ХУЦАЛГУЙ хураамжаа толооооо
      2017 оны 03 сарын 16
  • Ээнээ (182.160.4.108)
    С.Эрдэнэ гуай , би АН -ыг өөрчилж шилэн болгоно гэж олон түмний өмнө чанга хэлж чадах ёстой. Ингэж хэлж чадахгүй бол луйвар булхай хийнээ гэсэн үгээ.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Чи бас ХУЦАЛГУЙ хураамжаа тол
      2017 оны 03 сарын 16
  • Зочин (112.72.2.62)
    Нямхүү гээд Халдвартын эмнэлгийн даргын зураг оруулчихаж. Өөр Нямхүү шүү дээ.
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Hudlaa huts
      2017 оны 03 сарын 16
  • Зочин (103.10.23.102)
    мөнгө мөнгө мөнгө бас дахин мөнгө АН
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.29)
    Гончигдорж өвөө одоо болноо
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.71)
    Тануус хангалттай идсэн уусан эрх мэдэлд хүрсэн одоо болоо намын шинэчлэлд битгий гай бол
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (203.91.118.50)
    АН-ыг шинэчлэх гэхээр хуучин ҮЗХ энэ тэрүүд нь салахгүй үзчихдэг юмуу гэж харагдаад байна
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • ган (180.149.98.62)
    эрдэнэ даргаа дэмжиж байна энэ гончигдорж олон жил ардчилалаар тоглов одоо наад оюунгэрэлээ аваад манай намаас зайл
    2017 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    саяхан
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    21 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    29 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    33 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    34 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 57 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 19 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 23 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 7 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 55 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 29 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 33 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 41 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 48 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 15 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 1 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК