Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу Тахилгын өмнөх шөнө гэсэн утгатай бөгөөд 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүссэн гэдэг. Жил болгоны 10 дугаар сарын 31-ийг дэлхийн зарим улс Halloween-ий баярын өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай улсад энэхүү баярыг өргөн хүрээнд тэмдэглэх болсон билээ. Ингээд Halloween-ы баярын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Halloween-ы баярын түүх бусад бүх л баяраас ялгаатай нь зуу зуун жилийн өмнөөс үүдэлтэй гэдэг. Бүр 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүссэн гэдэг.
Баримт 2. Жил болгоны 10 дугаар сарын 31-нnaг дэлхийн зарим улс Halloween-ий баярын өдөр гэж тэмдэглэдэг.
Баримт 3. Энэ баярын нэр Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу Тахилгын өмнөх шөнө гэсэн утгатай юм байна.
Баримт 4. Эрт үеэс энэ өдөр диваажинд байгаа бүх сахиусан тэнгэрүүд oзэгддэг гэж үздэгээс үхэгсдэд зориулан мөргөл уншиж, өргөл өргөдөг байжээ.
Баримт 5. Halloween-ы баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм.
Баримт 6. Канад, Ирланд, Их Британи, АНУ зэрэг өрнийн орнуудад тэмдэглэдэг.
Баримт 7. Энэхүү баярын үеэр зохиогддог арга хэмжээнүүд нь trick-or-treating буюу хүүхдүүдэд амттан өгөх, янз бүрийн хувцас, баг өмсч, үдэшлэг зохиох, аймшгийн түүх ярих, аймшгийн кино үзэх зэрэг юм.
Баримт 8. Уг баяр гэрлийн тал нь харанхуйд бөхөх юмуу харанхуй талыг гэрэл яллаа гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг билэг тэмдэгээ болгодог аж.
Баримт 9. Түүхч Николас Рожэрс Халлувины баярын уг гаралыг судалж, Ромын эзэнт гүрнээс улбаатай болохыг тэмдэглэжээ.
Баримт 10. Мөн өөр нэг таамаглал нь Кельтийн заншил болох Үхэгсдийн фестиваль болдог байснаас үүсэлтэй гэж үздэг юм байна.
Баримт 11. Үхэгсдийн фестиваль гэгчийг жилийн “гэрэлтэй хагас” өндөрлөж, “харанхуй хагас” эхэлж байгаатай холбогдуулан тэмдэглэдэг бөгөөд нэг ёсны “Кельтийн шинэ жил” юм.
Баримт 12. Энэ өдөр өвөг дээдсийн сүнсийг гэртээ тахиж, харин муу сүнснүүдийг гэрт орохыг хориглодог гэнэ.
Баримт 13. Харин тэднийг ийнхүү хорихын тулд баг, хувцас өмсдөг заншилтай. Үүний зорилго нь хүмүүс аймшгийн хувцас өмсч, муу сүнснүүдийн хорлолд өртөхгүй байх явдал ажээ.
Баримт 14. Шотландад залуу эрчүүд зөвхөн цав цагаан баг зүүгээд нүүрээ болон бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ.
Баримт 15. Түүдэг гал асааж, галын наадам хийх нь энэ баярын томоохон хэсэг бөгөөд энэ түлсэн галруу нядалсан малынхаа ясыг хийж шатаадаг уламжлалтай.
Баримт 16. Шинэ үеийн Халлувины баяр нь эртний Англиас гаралтай юм.
Баримт 17. Уг нэр нь анх 16-р зуунд хэрэглэгдсэн ба бүтнээрээ бол All-Hallows-Even буюу Бүх гэгээнтнүүдийн үдэш гэсэн үг юм. 20-р зууны эхэн үеэс Халлувин хэмээх нэрийг ихээр хэрэглэх болжээ.
Баримт 18. Хүмүүс Halloween-ы баяраар ганц бие эмэгтэйчүүд харанхуй өрөөнд суун толинд харвал заяаных нь хань харагддаг гэж итгэдэг байна. Хэрэв гэрлэхээсээ өмнө үхэх тавилантай бол толинд нь гавлын толгой харагддаг гэнэ.
Баримт 19. Шашны энэ зан үйл нь он жилийн явцад олон оронд түгэн дэлгэрэх явцад шашны уламжлалт хэв маягаас нэлээд өөрчлөгджээ. Харин залуучуудын хувьд энэ өдөр бие биедээ бэлэг өгөх, аймшигт дүрд хувиран бусдыг айлгадаг өдөр болон хувирсан байна.
Баримт 20. Анхны гэрэлт хулуу буюу дээр нь дүрс зурж дотор нь лаа асаасан баярын уламжлалт чимэглэлийг манжингаар хийж байжээ.
Баримт 21. Энэ өдрийн идээнд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунууд гол зоог нь болдог.
Баримт 22. Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ.
Баримт 23. Мөн жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг гэнэ.
Баримт 24. Өнгөрсөн оны “Halloween”-ий баярын үеэр аймшгийн кино 255 сая ам.долларын ашиг олжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)