Жил бүрийн 4 сарын 26-нд цацраг идэвхт бодист хордож, сүйрэлд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг.
ТУХН-ийн гишүүн орнуудын санаачилгаар НҮБ-ын шийдвэрээр энэ өдрийг тэмдэглэх болжээ. 4 сарын 26 ний өдрийг яагаад сонгосон нь цаанаа учиртай.
Энэ өдөр Украины Чернобылийн атомын цахилгаан станц /АЦС/ дэлбэрсэн юм. Чернобылийн АЦС нь 1977 оны 9 сарын 27-нд ашиглалтанд оржээ. Тус цахилгаан станц анх 1 сая квт хүчин чадалтай байлаа.
1978 оны 12 сарын 22-нд тус АЦС-ын хоёр дахь блок, 1981 оны 12 сард гурав дахь блок, харин 1983 оны 12 сард дөрөв дэхь блок нь ашиглалтанд орсон байна. Украинд нийтдээ 75,3 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байсны 4,7 тэрбум кВт/цаг эрчим хүчийг нь Чернобылийн АЦС гаргаж байлаа.
1986 оны 4 сарын 26-ний шөнө 1 цаг 23 минутад Чернобылийн АЦС-ийн 4-р блокт дэлхийн түүхэнд гарсан хамгийн том цөмийн аваар гарсан юм. Уг шөнө АЦС-т нэмэлт эрчим хүч гаргаж авах туршилт хийж байжээ. АЦС-т дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан байна.
Цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхит түлшний 8 тонн нь гадаад орчинд тархсаныг хожим тогтоосон юм. АЦС-д дэлбэрэлт болсоноос хойш 14 хоногийн турш түймэр дэгджээ. Энэ үеэр ч өөр хорт бодис агаарт цацагдсаар байсан юм.
Чернбылийн орчимд байсан хүмүүс Хиросимо хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орсон байна.
UBS.mn
Сэтгэгдэл (4)